“Зимбабвед Есүсийг дагах нь,” Найз, 2024 оны 9-р сар, 16–17.
Зимбабвед Есүсийг дагах нь
Сараяатай танилц!
Сараяа хэрхэн Есүсийг дагадаг вэ?
Сараяа эрүүл мэндийн асуудалтай ба үүндээ эм уудаг. Тэр амьдралд талархалтай байдаг. “Аврагч надад тусалдаг, тийм болохоор би санаа зовдоггүй.
Ээж минь ядарсан үед дүүтэй хамт тоглох хэн нэгэн хэрэгтэй” гэж Сараяа хэллээ. Тэр дүүдээ дуу дуулж, түүнийг тэвэрч, түүнтэй хамт тоглож ээждээ тусалдаг.
Сараяа ээжийгээ гуниглах үед нь хамгийн түрүүнд анзаарч, түүнийг үргэлж чангаас чанга тэвэрдэг. “Хүмүүст туслах нь намайг баяр хөөртэй болгодог. Ялангуяа гэр бүлийнхэндээ туслах нь сайхан байдаг” гэж тэр хэлэв.
Сараяагийн тухай
Нас: 7
Хаана: Зимбабве, Зүүн Машоналанд
Хэл: Англи, шона
Зорилго: 1) Бүжигчин болох 2) Эмч болох
Хобби: Найзуудтайгаа тоглох
Гэр бүл: Сараяа, ээж, аав, ах, эгч, эмэгтэй дүү
Сараяагийн дуртай зүйлс
Мормоны Номын түүх: Есүс Христ нифайчуудын хүүхдүүдийг адисалсан тухай (3 Нифай 17-г үзнэ үү)
Баяр: Христийн амилсны баяр
Жимс: Алим, усан үзэм
Өнгө: Улаан
Хүүхдийн хэсгийн дуу: “The Sixth Article of Faith” (Children’s Songbook, 126)