“Ариун сүм гэж юу вэ?” Найз, 2024 оны 9-р сар, 46–47.
Сайн мэдээний үндсэн зарчим
Ариун сүм гэж юу вэ?
Ариун сүм бол Бурханы өргөө юм. Ариун сүм бүр бидний Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн бишрэх онцгой барилга юм.
Дотор нь хүмүүс залбирч, Тэнгэрлэг Эцэгтэй гэрээ буюу ариун нандин амлалтуудыг байгуулдаг. Бид нас барсан хүмүүст эдгээр адислалыг хүлээн авах боломжийг өгөхөд тусалдаг.
Том болоод чи ч бас дотор нь орж болно!
Мөн ариун сүм нь гэр бүлүүд үүрд хамтдаа лацдан холбогдох боломжтой газар юм.
Бид ариун сүм дотор Бурханы хайрыг мэдэрч чадна.