“Хөршдөө зориулсан цэцэг,” Найз, 2024 оны 9-р сар, 38.
Та нарын бичсэн түүх
Хөршдөө зориулсан цэцэг
Хэдэн жилийн өмнө хөрш айлын маань эгчийн нөхөр насан өөд болсон юм. Тэр үнэхээр их гунигласан.
Хайртай хүнээ алдах нь ямар байдгийг би мэдэж байлаа. Намайг гурван настай байхад ээж минь өөд болсон. Ээжийг минь нас барсны дараа хөрш айлын маань хүүхдүүд ах бид хоёрт захидал бичиж, хашааг маань тоглоомоор чимж өгч билээ. Би яг үүн шиг сайхан зүйл хөршдөө хийж өгөхийг хүссэн.
Би түүнд туслахын тулд юу хийж болох талаар залбирав. Тэгэхэд надад түүнд Валентины өдөр цэцэг өгөх санаа төрсөн юм. Гэвч би цэцэг авах мөнгө олох шаардлагатай болов. Би мөнгө олохоор Хүүхдүүдэд зориулсан удирдамж дээрээ зорилго тавьсан юм.
Би бусдад янз бүрийн ажил хийж өгч мөнгө олов. Эмээ маань надад мөнгө төлж, би цэцэрлэгийг нь бас хашаан дахь навчнуудыг цэвэрлэж өгсөн. Гэртээ би саравчныхаа ард байсан хогийн ургамлыг цэвэрлэж мөнгө олов. Хангалттай мөнгө олохын тулд би шаргуу ажилласан ба хэдэн сарыг зарцуулсан.
Эцэст нь би дэлгүүр орж, цэцэг авах хангалттай мөнгөтэй болсон юм. Валентины өдөр болж, хөршдөө би мэндчилгээний хамт цэцэг өглөө. Тэр маш их баяртай байсан. Надад ч бас сайхан мэдрэмж төрж, баяртай байсан. Би Тэнгэрлэг Эцэгт надаас хийгээсэй гэж хүссэн зүйлийг нь хийхэд надад тусалсанд талархсан.