Найз
Чи яг хэн бэ?
2024 оны 9-р сар


“Чи яг хэн бэ?,” Найз, 2024 оны 9-р сар, 32–33.

Найзаас найзад

Чи яг хэн бэ?

Ахлагч Кэвин В.Пийрсон

Оливиа Киттэрмэн, Диана Эвэлин Нийлсон хоёртой ярилцсан ярилцлагаас авав.

Есүс Христ ба хүүхдүүд

Тэнгэрлэг Эцэг маань бидэнд хайртай. Тэр биднийг хэн гэдгээ мэдэхэд туслахыг хүсдэг. Биднийг дэлхийд ирэхээс өмнө Тэр бидний сүнсийг бүтээсэн. Бид бүгдээрээ Бурханы хөвгүүд, охид билээ.

Бид ганцаардаж, хэзээ ч хангалттай сайн байхгүй нь гэж санаа зовох үед Есүс Христ бидэнд ямар байгааг сайн мэддэг. Тэр бидэнд ямар ч бэрхшээлийг даван туулахад туслах болно. Энэ амьдралд бидний туулж буй хүнд хэцүү зүйлс нь биднийг Есүс Христ рүү эргэх үед Түүнтэй илүү адилхан болоход тусалж чадна.

Сайн мэдээ бидэнд Тэнгэрлэг Эцэг биднийг хэрхэн хардаг шиг өөрсдийгөө харахад тусалдаг. Есүс Христэд итгэх бидний итгэлээр дамжуулан сорилт бэрхшээл маань адислал болж хувирна. Хэн гэдгээ мөн Бурхан өөрсдийг нь хэрхэн хардгийг мэдэх нь ямар ч насны хүнийг адислах болно!

Бид Бурханы хүүхдүүд гэдгээ ойлгосноор Тэнгэрлэг Эцэг биднийг хэн болоосой гэж хүсдэг дээр төвлөрөх боломжтой байна. Бид зовлон бэрхшээлтэйгээ Түүнтэй хамт нүүр тулж чадна. Бид хэдий төгс биш, алдаа гаргах ч Бурханы хүүхдүүд гэдгээ мэдсэнээр итгэл найдварыг олж чадна.

Хамгийн дуртай зүйлсээ ол

Бид бүгдээрээ өөр өөр. Бид өөр өөр авьяас билиг, дуртай ба дургүй зүйлстэй. Гэхдээ бид бүгд Бурханы хүүхдүүд!

Сэжүүрүүдийг ашиглан хүснэгтийг бөглөж, эдгээр найз тус бүр юунд сонирхолтой болохыг олж мэдээрэй. Сэжүүр: Үнэн биш гэж мэддэг зүйлдээ Х тэмдэг тавь. Эхнийхийг чамд зориулж хийсэн. Чамайг дуусах үед багана бүрд нэг хоосон дөрвөлжин байх ёстой шүү!

  1. Төгөлдөр хуурч нь Амара, Жэйд биш.

  2. Макс математикт дургүй.

  3. Хөвгүүдийн хэн нь ч ямар нэгэн хөгжмийн зэмсэг тоглодоггүй, каратэ хийдэггүй.

  4. Амьтдад дуртай охин бол Амара биш.

  5. Кай ганцаараа сагсан бөмбөгт дуртай.

PDF

Зураг чимэглэлийг Сабрина Габриэли