“Нифай ард олныхоо төлөө залбирсан,” Найз, 2024 оны 9-р сар, 26–27.
Судрын түүхүүд
Нифай ард олныхоо төлөө залбирсан
Нифай бошиглогч байв. Түүнийг гуулин ялтаснуудыг авсан Нифайн нэрээр нэрлэсэн. Тэр хүмүүсийнхээ төлөө шаналж байв. Тэд Бурханыг дагахаа больсон байв.
Нифай цэцэрлэг рүү очоод, тэнд байдаг цамхаг руу авирч, Бурханд хандан залбирав. Тэр ард олны төлөө залбирсан.
Зарим хүн Нифайг цамхаг дээр байгааг анзаарсан. Тэд сонсохоор зогссон ба түүнийг сонсгохоор бусдыг цуглуулсан. Нифай залбирч дуусаад хүмүүс түүнийг харж байгааг анзаарч, тэдэнд зааж эхэлсэн.
Нифай хүмүүсийг наманчлаасай гэж хүссэн. Зарим нь Нифайн заасан зүйлд дургүйцсэн ч олон хүн түүнийг сонссон юм! Тэд наманчлахыг сонгож, өөрсдийн замыг өөрчлөв.