“Чи юу бодож байна вэ?” Найз, 2024 оны 9-р сар, 39.
Чи юу бодож байна вэ?
Би шинэ зүйлс турших дургүй, учир нь би үргэлж алдаа гаргадаг. Би юу хийх ёстой вэ?
—Панам хотын төгс төгөлдөр нэгэн
Хүндэт төгс төгөлдөр нэгэн,
Магадгүй та аливаа зүйлийг төгс хийхгүй бол бүтэлгүйтсэн гэж боддог байх. Гэхдээ тийм биш шүү! Үнэндээ алдаа нь чамд тусалж, өсөж хөгжихөд чинь туслах болно.
Тэнгэрлэг Эцэг бидэнд бага багаар суралцахад тусалдаг (Сургаал ба Гэрээ 98:12-ыг үзнэ үү). Төгс төгөлдөр байх дээр төвлөрөхийн оронд өсөж хөгжиж, аажмаар Түүнтэй илүү адил болоход төвлөрөхийг хичээ. Сайн хийдэг зүйлсээ олж мэд. Өөрийнхөө тухай сөрөг бодлуудаа эерэг болгож өөрчлөхийн төлөө ажилла. Хамгийн чухал нь чи бүр 20 алдаа гаргасан ч гүнзгий амьсгал аваад залбирч, үргэлжлүүлээрэй!
Хүндэтгэсэн,
Найз
Эдгээр сараачсан зураасыг Урлагийн бүтээл болгоорой!
Хэн нэгэн эдгээр зургийг эхлүүлсэн ч хангалттай сайн болоогүй гэж үзээд дуусгаагүй. Бүтээлч байдлаа ашиглан зураг бүрийг дуусга. Бид үргэлжлүүлэн хийх үед юу болохыг харцгаая!