“Аль аль багийг дэмжсэн нь,” Найз, 2024 оны 9-р сар, 30–31.
Аль аль багийг дэмжсэн нь
Жэйн хөмсөг зангидав. Тэр нөгөө багийг хожоосой гэж хүсэхгүй байлаа.
Энэ түүх Өмнөд Солонгост болсон.
Жэйн сүүлийн гоймонгоо савхдав. Мммм. Амттай байна шүү!
“Юут Нори тоглоцгооё!” гэж нагац ах Жи-Хү хэлэв.
Жил дахин тойрлоо! Түүний гэр бүл Чусок буюу Солонгосын талархлын баярыг тэмдэглэж байв. Өнөөдөр Жэйний гэр бүлийнхэн зөндөө хоол идэж, хамтдаа Юут Нори тоглохоор цуглаад байв. Юут Нори бол Жэйний хамгийн дуртай тоглоом юм.
Хүн бүр шалан дээр тойрог хэлбэрээр суув. Жэйн эргэн тойрноо харлаа. Тэр аль багт орохыг хүссэн бэ? Тэр нагац ах Жи-Хүгийн хажууд шахан суугаад, “Би таны багт ормоор байна! Бид бүгдийг нь ялах болно!” гэв.
Нагац ах Жи-Хү инээж, “Манай багт чи байхад бидэнд хожих боломж байгаа шүү!” гэв.
Жэйний ээж тойргийн голд тоглоомоо засахад, Жэйн ээждээ хөлгүүдээ өрөхөд нь туслав. Тэд дөрвөн савааг түрүүлж эхлэх багт өглөө.
Жэйний үеэл Ана түрүүлээд саваануудыг агаарт шидэв. Саваануудын буусан тал тоглоомын тавцан дээр хэдэн удаа нүүж болохыг харуулдаг. Дөрвөн саваа бүгд доош харсан байлаа. Энэ нь Ана Юут авсан гэсэн үг. Тэр багийнхаа хөлгийг дөрвөн нүүдэл урагшлуулж мөн дахин нэг оролдох боломжтой болов.
Гэхдээ Ана Жэйний баг биш байсан болохоор
Жэйн гараа энгэртээ зөрүүлэн хөмсөг зангидаад, “Би түүнийг муу шидээсэй гэж бодсон” гэж нагац ах Жи-Хүдээ шивнэв.
“Өөдрөг бай! Тоглоом дөнгөж эхэлж байна” гэж хэлээд нагац ах Жи-Хү түүнд урам өгөн инээмсэглэв.
Анаг хоёр шидсэний дараа Жэйний баг саваагаа шидлээ. Гэвч тэд Анагийн баг шиг хол нүүж чадсангүй.
Шидэлт болгон дээр Жэйний гэр бүлийнхэн инээлдэж, хөгжөөн дэмжиж байв. Жэйн тоглоомын хөлгүүдийг нүүж байгааг харав. Хүн бүрд зугаатай байлаа.
Харин Жэйн л тийм байсангүй. Баг нь хожигдсоор л байв.
Удалгүй Жэйний ээлж болж, саваануудаа агаарт шидэхэд ганцхан саваа дээшээ харж унав. Түүний багийн хөлөг нэг зайд л урагшлав.
Жэйн гараа энгэртээ зөрүүлээд, “Би болилоо! Би багаа хожуулмаар байна” гэж хашхирав.
Гэнэт бүгд чимээгүй болов. Тэр дээш харахад, гэр бүлийнхэн нь түүнийг ширтэж байлаа. Түүнийг үнэхээр их ууртай байгаад нь тэд гайхсан бололтой.
Жэйний нүүр нь халуу дүүгж, Тэр гэр бүлийнхнийхээ төлөө баярлаж чадаагүйдээ гэмшлээ. Тэр уг нь тийм ч амархан бухимддаггүй байсан тул тойргоос гарахаар бослоо.
Нагац ах Жи-Хү гараа сунгаад “Чи эндээс явах хэрэггүй. Ялах нь чухал биш шүү дээ. Зүгээр л хөгжилтэй байхыг хичээ” гэв.
“За” гээд, Жэйн буцаад суулаа. Тэр бусад шигээ хөгжилтэй байхыг хүсэж байв. Тэр гүн амьсгаа аваад, үеэл Бэнийхээ саваа шидэхийг харлаа.
“Сайхан шидлээ шүү, Бэн!” гэж нагац ах Жи-Хү сайшаалаа. Тэр баяртай сонсогдсон тул
Жэйн нагац ах Жи-Хү рүүгээ нүдээ бүлтийлгэн харав. Тэр эсрэг багаа дэмжиж байлаа! Тийм учраас л тэр магадгүй үнэхээр их хөгжилдөж байсан байх.
Дараагийн ээлж болоход Жэйн аль аль багийн хүмүүсийг хөгжөөн дэмжихээр шийдлээ. Нагац ах Жи-Хүгийн зөв байв. Ялах нь чухал биш байлаа. Тэр ялагдсан ч гэсэн гэр бүлийнхээ өмнөөс баярлахад Есүс түүнд тусалжээ.
Анагийн ээлж дахин ирэхэд Жэйн түүн рүү инээмсэглээд, “Амжилт хүсье! Чи чадна аа!” гэв.
Тойргийн эсрэг талаас Ана хариу мишээлээ. Жэйн зүрх сэтгэлдээ дулаан зүйлийг мэдрэв. Түүнд аль хэдийн илүү хөгжилтэй санагдлаа!