“Ирээд, Намайг дага үйл ажиллагаа,” Найз, 2024 оны 9-р сар, 28–29.
Ирээд, Намайг дага үйл ажиллагаа
Гэр бүлийн үдэш, судраас судлах зэрэг зугаатай үйл ажиллагаанд зориулав!
8-р сарын 26-аас 9-р сарын 1
Бат бөх суурь
Хиламан хөвгүүддээ амьдралаа Есүс Христийн бат бөх суурь дээр барихыг заав (Хиламан 5:12-ыг үзнэ үү). Аливааг дээр нь барьдаг зүйл бол суурь юм. Бат бөх суурь бол барилгыг бүхэлд нь шуурганаар ч бат бөх байлгадаг зүйл. Бат бөх суурьтай, сул суурьтай хоёр цамхаг барь. Аль цамхаг нь илүү тогтвортой вэ? Бид амьдралаа хэрхэн Есүс Христ дээр суурилуулж болох вэ?
9-р сарын 2–8
Христийн талаарх гэрчлэл
Судар дээрх олон хүн Есүс Христийн тухай зааж, гэрчилсэн (Хиламан 8:16–20-ийг үзнэ үү). Чи ч мөн Түүний талаарх гэрчлэлээ хөгжүүлж эхэлж чадна! Гэрчлэл нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар үнэн гэж мэддэг буюу итгэдэг зүйл юм. Гэрчлэлээ бичиж аваад гэр бүл, найзуудтайгаа хуваалцах дадлага хийгээрэй.
9-р сарын 9–15
Хэрэм рүү авирч буй Самуел
Самуел Есүс Христийн тухай хүмүүст хотын хэрмэн дээрээс заасан бошиглогч юм (Хиламан 13:4-ийг үзнэ үү). 12-р хуудас руу очоод, Самуелын түүхийг ярихад чамд туслах гар урлалыг хий.
9-р сарын 16–22
Цугларах тоглоом
Есүс Христ хүн бүрд хайртай, тэднийг сайн мэдээг хүлээн аваасай гэж хүсдэг учир Тэрээр бүх хүүхдээ цуглуулах болно гэж амласан (3 Нифай 5:24-ийг үзнэ үү) Цугларах тухай тоглоом тогло. Тоглогчдыг тойрог болгон зогсоо. Тойргийн голд байгаа нэг хүн дуртай өнгө зэрэг өөрийнхөө тухай нэг баримт хэлнэ. Хэрэв энэ баримт хэн нэгний хувьд үнэн байвал гол руу очно. Бүх хүн голд цугларах хүртэл үргэлжлүүлээрэй.
9-р сарын 23–29
Есүс бол Гэрэл
Есүс Христ бол “дэлхийн гэрэл ба амь” (3 Нифай 9:18). Гэр бүлийнхэнтэйгээ хамт нар мандахыг эсвэл нар жаргахыг хараарай. Дараа нь харсан зүйлээ зур. Зурж байхдаа Есүс Христийг хайрладаг шалтгаануудаа мөн Тэрээр хэрхэн чамд гэрэл авчирдаг тухай ярилцаарай.