“Судруудын талаар Тианкамтай ярилцсан нь,” Найз, 2024 оны 9-р сар, 40–41.
Судруудын талаар Тианкамтай ярилцсан нь
Тианкам Фижид амьдардаг. Бид түүнээс Мормоны Номоос хэрхэн судалдаг талаар хэдэн асуулт асуусан юм.
Өөрийнхөө талаар бидэнд яриач.
Би есөн настай, зургаан хүүхдийн хамгийн бага нь. Би улаан өнгөнд дуртай. Миний дуртай хоол бол будаатай тахианы махан карри. Би рагби тоглох дуртай шүү! Миний тухай содон зүйл бол миний нэр. Миний нэр бол Мормоны Номын дайчны нэр. Миний дунд нэрийг Нигер гаралтай нагац ахаар нэрлэсэн ба миний овог Фижи гаралтай.
Судар судлахад чинь юу тус болдог вэ?
Би гэр бүлийнхэнтэйгээ хамт судар унших дуртай. Бид хамтдаа Ирээд, Намайг дага гарын авлагын хичээлээс судалдаг. Би долоо хоног бүр шинэ түүх сурах дуртай. Бид сурч мэдсэн зүйлээ ярилцаж, нэг нэгэндээ гэрчлэлээ хуваалцдаг. Мөн би судар уншихдаа өөрийгөө уг түүхэд байгаагаар төсөөлөх дуртай.
Судрууд чамд хэрхэн тусалдаг вэ?
Судрууд надад зоригтой, эрэлхэг байхыг мөн тайвшрахын тулд залбирахыг сануулдаг. Би айсан юм уу ганцаардах бүрдээ Ариун Сүнс үргэлж намайг тайтгаруулах болно гэдгийг мэддэг.
Чиний хамгийн дуртай Мормоны Номын түүх юу вэ?
Мормоны Номын миний хамгийн дуртай түүх бол Тианкам, учир нь тэр агуу удирдагч, дайчин байсан. Тэр гэр бүл, найз нөхөд, Сүмийнхээ төлөө тулалдсан. Би ч бас түүн шиг байж чадна, мөн хамгийн хайртай зүйлээ үргэлж хамгаална гэдгээ мэднэ.
Судрыг ойлгоход хэцүү санагдаж буй хэн нэгэнд чи ямар зөвлөгөө өгөх вэ?
Хэрэв хэн нэгэнд судраас суралцахад хүндрэлтэй байдаг бол тэд ээж, ааваасаа эсвэл ах, эгчээсээ тусламж хүсэж болно. Гэр бүлийнхэн маань надад үнэхээр их тусалдаг. Чи бас Хүүхдийн хэсгийн багш, Сүмийн удирдагчаасаа асууж болох юм.