Ням гаргийн үдээс хойших хуралдаан
Селестиел ухаанаар бодогтун!
Хэсгүүд
Бидэнд зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө гайхалтай бөгөөд энэ амьдралд бидний хийх зүйл үнэхээр чухал, Аврагчийн Цагаатгал Эцэгийн төлөвлөгөөг боломжтой болгодог гэдгийг би олж мэдсэн. …
… Та нарт зориулсан Тэнгэрлэг Эцэгийн өгөөмөр адислалуудыг хүлээн авахуйц болоход туслах “селестиел ухаанаар бодох” дадлыг өөртөө суулгахад би та нарыг өнөөдөр урьж байна! …
Тиймээс хайрт ах, эгч нар аа, та нар хэнтэй, хаана, хэрхэн үүрд мөнхөд амьдрахыг хүсэж байна вэ? Сонголт та нарынх.
Сонгохдоо алсын хараагаар буюу мөнхийн талаас нь харахад би та нарыг урьж байна. Есүс Христийг нэгдүгээрт тавь. Учир нь та нарын мөнх амьдрал Түүнд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээс тань хамааралтай. Энэ нь мөн Түүний хуулийг дуулгавартай дагахаас тань хамааралтай. …
Селестиел ухаанаар бодохоор төвлөрөх үед эсэргүүцэлтэй тулгарна гэдэгт өөрсдийгөө бэлд. …
Та нарыг селестиел ухаанаар бодоход зүрх сэтгэл тань аажим аажмаар өөрчлөгдөх болно. Та нар илүү ойр ойрхон, чин сэтгэлээсээ залбирахыг хүснэ. …
Селестиел ухаанаар бодох үед сонгох эрхээс тань хумсалж буй аливаа зүйлээс та нар зайлсхийх болно. …
Селестиел ухаанаар бодох нь ариун явдлын хуулийг дуулгавартай дагахад танд мөн тусална. …
Та нар селестиел ухаанаар бодох үедээ сорилт бэрхшээл, эсэргүүцлийг өөр өнцгөөс харах болно. …
Та нарыг селестиел ухаанаар бодох үед итгэл тань өсөн нэмэгдэх болно. …
Аравны нэгээ төлөхөд итгэл шаарддаг төдийгүй энэ нь Бурханд болон Түүний Хайрт Хүүд итгэх итгэлийг мөн өсгөн нэмэгдүүлдэг.
Замбараагүй бэлгийн амьдралтай, улс төржсөн дэлхийд ариун журамтай амьдрахыг сонгох нь итгэлийг хөгжүүлдэг.
Ариун сүмд илүү их цагийг өнгөрүүлэх нь итгэлийг хөгжүүлдэг.