Сүнсний өдөөлт
Хэсгүүд
Их Эзэн биднийг хамгийн сайн бэлгүүдийг, тэр тусмаа сүнслэг бэлгүүдийг эрэлхийлэхэд урьдаг. Тэрээр биднийг адисалж, бусдыг адислахад ашиглахын тулд сүнслэг бэлгүүдийг өгдөг. …
… Сүнслэг бэлгүүдийг ашиглахад сүнслэг сургуулилт шаардагддаг. …
Ариун Сүнстэй байнга нөхөрлөдөг байх нь хожмын үеийн гэгээнтнүүдэд байдаг хамгийн агуу сүнслэг бэлгийн нэг юм. …
Сүнсний өдөөлтийг урьж мөн танихад туслах дөрвөн удирдах зарчмыг би та бүхэнд өгье.
Эхний зарчим бол ариун газруудад зогсох. …
Хоёрдугаарх нь, ариун хүмүүстэй хамт байх. …
Гуравдугаарх нь, ариун үнэнийг аль болох их гэрчлэх. …
Сүүлийн зарчим бол Ариун Сүнсийг сонсох юм. …
Сүнсийг урьж, таних эдгээр зарчмыг хэрэгжүүлэхдээ дараах үгсийг анхаараарай.
Сүнслэг мэдрэмжээ бататга. …
Таны хүлээн авсан мэдрэмж таны үүрэг даалгавартай нийцэх эсэхийг бататгаарай. …
Сүнслэг зүйлсийг хүчилж болохгүй. …
Хамгийн зөв гэж бодсоноо сонго. …
Би бүх өсвөр үеийнхэнд онцгойлон хандсан урилгаар үгээ төгсгөе. Та нарын олон нь өдрөө эхлүүлэхдээ толины өмнө зогсдог. Маргааш, энэ долоо хоног, энэ жил, ер нь толинд өөрийгөө харахдаа байнга дараах үгсийг дотроо эсвэл чангаар хэлээрэй. “Хөөх, намайг хараач! Би гайхалтай! Би Бурханы хүүхэд! Тэр намайг мэддэг! Тэр надад хайртай! Надад бэлэг өгсөн—Ариун Сүнс миний байнгын хамтрагч байх бэлгийг би авсан!”