2023
Аравны нэг: Тэнгэрийн цонхыг нээх нь
2023 оны 11-р сар


Аравны нэг: Тэнгэрийн цонхыг нээх нь

Хэсгүүд

Зураг
зурагт хуудас

PDF татаж авах

Бидэнд байгаа бүх зүйл мөн бид бүгд Бурханаас ирсэн. Христийн шавийн хувьд бид эдгээр бэлгийг эргэн тойрныхоо хүмүүстэй өөрсдийн хүслээр хуваалцдаг.

Их Эзэн бидэнд өгсөн бүхнийхээ хариуд Түүнд болон дэлхий дээрх Түүний хаант улсад өөрсдийн орлогын 10 хувийг буцаан өгөхийг биднээс хүсдэг билээ. Биднийг аравны нэгээ шударгаар төлөхөд Тэр “тэнгэрийн цонхыг нээж … ивээлийг хальтал асгах … болно” [Малахи 3:10] хэмээн амласан. Тэр биднийг хилэнцтээс хамгаална хэмээн амласан. …

Тэнгэрийн цонх олон арга замаар нээгддэг. Зарим нь түр зуурынх байдаг бол олон нь сүнслэг байдаг. Зарим нь үл мэдэгдэм бөгөөд анзаарагдахгүй өнгөрөх нь бий. Их Эзэний цаг хугацаанд итгэ; адислалууд үргэлж ирдэг. …

… Дэлхий аравны нэгийг бидний мөнгөтэй холбож ярьдаг бол аравны нэгийн ариун нандин хууль нь үндсэндээ бидний итгэлийн асуудал юм. Аравны нэгийг шударгаар төлөх нь бид Их Эзэнийг амьдралдаа өөрсдийн хүсэл сонирхлын дээгүүр, бүхний түрүүнд тавих хүслээ харуулж буй нэг арга зам юм. Бид Их Эзэнд итгэснээр тэнгэрийн адислалууд ирдэг гэдгийг би та нарт амлаж байна. …

Та бүхний өгөөмрөөр өгдөг аравны нэгээр дамжуулан Их Эзэний нэмэн өгсөн элбэг дэлбэг байдал нь Сүмийн санг арвижуулж, бидний урьд өмнө харж байгаагүйгээр Их Эзэний ажлыг цааш илүү урагшлуулах боломжоор хангаж байна. Их Эзэн бүгдийг мэддэг бөгөөд цаг нь ирэхэд бид Түүний ариун зорилгууд биелсэн байхыг харах болно.

Хэвлэх