Алдар суугийн хаант улсууд
Хэсгүүд
Сэргээгдсэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн илчлэгдсэн сургаал нь Бурханы бүх хүүхэд (маш цөөн онцгой тохиолдлыг эс тооцвол) эцэст нь алдар суугийн гурван хаант улсын аль нэгийг өвлөх бөгөөд үүнээс хамгийн доод нь ч гэсэн “бүх ойлголтоос давж гарсан” [Сургаал ба Гэрээ 76:89] хэмээн заадаг. …
Сэргээгдсэн Сүмийн өөр нэг өвөрмөц сургаал, зан үйл бол Бурханы бүх хүүхдэд селестиел хаант улсад алдар суугийн хамгийн дээд зэрэглэлд орох шаардлагыг хангах ариун нандин давуу эрхийг санал болгодог илчлэгдсэн зарлиг, гэрээнүүд юм. Тэрхүү хамгийн дээд түвшинд хүрэх буюу селестиел хаант улсад өргөмжлөгдөх нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гол зорилго юм. …
… “Селестиел” алдар сууд гурван зэрэглэл байдаг бөгөөд үүний хамгийн дээд нь селестиел хаант улсад өргөмжлөгдөх явдал юм. …
Мөнхийн үнэн дээр үндэслэгдсэн Бурханы төлөвлөгөөний дагуу зөвхөн ариун сүмд үйлдсэн мөнхийн гэрлэлтийнхээ гэрээнд үнэнч байж чадсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс л өргөмжлөлд хүрэх боломжтой бөгөөд энэ гэрлэлтийг эцэст нь итгэлтэй бүх хүн үйлдэх боломжтой. …
Эцсийн шүүлт бол бидний үйлдсэн сайн, муу үйлсийн нийлбэрийн үнэлгээ төдий зүйл биш юм. Энэ нь бидний хэн болсонд буюу үйлс, бодлын маань эцсийн үр дүнд тулгуурладаг. Бид хөрвөлт гэгч үйл явцаар дамжуулан мөнх амьдралын шалгуурт тэнцдэг. …
Есүс Христ болон Түүний Цагаатгалын ачаар бид энэ амьдралдаа алдаа гаргасан ч наманчилж, Тэнгэрлэг Эцэгийн маань бидэнд өгөхийг хүсдэг зүйл рүү хөтлөх гэрээний замдаа дахин гарах боломжтой.