Христийн амгалан дөлгөөн дагалдагчид байх
Хэсгүүд
Сүмд “Христийн амгалан дөлгөөн дагалдагчид” байхаар хичээж буй биднийг Их Эзэн, Аврагч Есүс Христэд төвлөрөх үед гэрэл гэгээтэй өдрүүд хүлээж байдаг. Сорилт бэрхшээл нь мөнх бус амьдралын нэг хэсэг ба дэлхий дээрх хүн бүрийн амьдралд тохиолддог. …
Сүмийн удирдагчдаас “Яагаад Бурхан хүмүүст, тэр дундаа сайн хүмүүст муу зүйл тохиолдохыг зүгээр л зөвшөөрдөг юм бол?” … гэж олон удаа асуудаг.
Бид бүх хариултыг мэдэхгүй ч бидний хүн нэг бүрийг гэрэлт ирээдүй хүлээж байгаа гэсэн итгэл, найдвартайгаар зовлон зүдгүүр, сорилт, саад бэрхшээлийг туулах боломжийг олгодог чухал зарчмуудыг мэддэг. …
Бид бараг бүгдээрээ амьдралдаа бие махбодын болон сүнслэг байдлын шуургатай, зарим нь бүр аймшигт шуургатай нүүр тулж байснаа хүлээн зөвшөөрдөг. Хайрт Тэнгэрлэг Эцэг болон Түүний сэргээгдсэн Сүмийн тэргүүн болох Түүний Хүү, Есүс Христ биднийг бэлтгэж, хамгаалахын тулд аюулаас сэрэмжлүүлэх, бэлтгэх судрууд болон бошиглогчдыг бидэнд өгсөн. Зарим удирдамж шууд үйлдэхийг шаарддаг бол зарим нь ирээдүйн олон жилд хамгаалалт болдог. …
… Магтаал, хөгжим, талархлаар дүүрэн амьдрал онцгойлон адислагддаг. Баяр хөөртэй байж, залбирлаар дамжуулан тэнгэрлэг тусламжид найдах нь Христийн амгалан дөлгөөн дагалдагчид байх хүчирхэг арга зам билээ. Үргэлж зоригтой байхыг хичээх нь сүнслэг байдлын хувьд цөхрөхгүй байхад тусалдаг. …
Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчийн хувьд “Христийн амгалан дөлгөөн дагалдагчид” энэ амьдралд амар амгалан болон алдар суут тэнгэрлэг уулзалтыг олно гэдгийг би гэрчилж байна.