2023
Тэр хүнийг магтъя
2023 оны 11-р сар


Тэр хүнийг магтъя

Хэсгүүд

Зураг
зурагт хуудас

PDF татаж авах

Хайрт ах, эгч нар аа, цаг хугацааны энэхүү сүүлчийн эрин үеийн бошиглогч Иосеф Смитийн ачаар бид мэдэж байгаа бүхнээ мэдэж авах боломжтой байсан нь бидний хувьд өгөөмөр адислал гэдгийг би та бүхэнд энэ өглөө гэрчилж байна.

Бидэнд өөрсдийн маань мөн чанар мөн энэ амьдралын зорилгын талаарх ойлголт бий.

Бяцхан хүү байхдаа ойн төгөлд очин, нүглийнхээ уучлалыг эрэлхийлсэн Иосефын ачаар бид Бурхан мөн Аврагч гэж хэн болохыг мэддэг болсон.

Энэхүү хожмын үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Өөрсдийгөө илчилсэн ба Есүс Христийн үүрдийн сайн мэдээний бүрэн байдлыг сэргээхийн тулд Иосеф өсөж торнисон гэдгийг мэдэх нь энэ дэлхийн хүн бүр мэдэж болох хамгийн алдар суут, гайхалтай зүйлсийн нэг гэж би боддог.

Бидэнд Мормоны Ном бий. Мормоны Ном нь Сүмийн гишүүнчлэлд ямар гайхамшигтай мөн хосгүй бэлэг вэ. Энэ нь Есүс бол Христ хэмээх өөр нэгэн гэрч бөгөөд бас нэгэн гэрээ юм. Иосеф ялтаснуудыг авах зохистой байсан ба тэдгээрийг Бурханы бэлэг хийгээд хүчээр орчуулж дэлхий дахинд өгөх тэнгэрлэг нөлөө түүнд ирсэн учраас эдүгээ бидэнд энэ ном байгаа билээ. …

… Бид гарцаагүй ирэх өдөр буюу Тэнгэрлэг Эцэг, Их Эзэн Есүс Христийн оршихуйд эргэн очих тэр өдөрт өдөр өдрөөр бага зэрэг илүү сайн байж, бага зэрэг илүү эелдэг байж, бага зэрэг илүү бэлтгэлтэй байх үйл явц дунд байгаа билээ.

Хэвлэх