2023
Алдагдсан хүү ба гэрт хүргэх зам
2023 оны 11-р сар


Алдагдсан хүү ба гэрт хүргэх зам

Хэсгүүд

Зураг
alt text

PDF татаж авах

Алдагдсан хүү эргэж ирсэн нь, Ричард Бурд

Бидний дунд өөрийн ашиг сонирхолд төвлөрснөөр илүү их аз жаргалыг олно гэсэн ташаа бодлоор ариун замаас хазайж байгаагүй хүн байна уу?

Бидний дунд даруусгагдаж, зүрх сэтгэл нь эмтэрч, уучлал энэрлийг хүсэн эрэлхийлж байгаагүй хүн байна гэж үү?

Магадгүй зарим нь бүр дотроо “Буцаж очих боломжтой болов уу? Хуучин найзууд минь намайг үргэлж элдвээр дуудаж, надаас татгалзаж, нүүр буруулах болов уу? Алдагдсан хэвээр байх нь дээр юм болов уу? Буцаж очих гэж оролдвол Бурхан яах бол?” гэж бодож байж болно.

[Алдагдсан хүүгийн тухай] [энэхүү] сургаалт зүйрлэл бидэнд хариултыг өгдөг.

Бидний Тэнгэрлэг Эцэг хайр, энэрлээр дүүрэн зүрх сэтгэлээр биднийг угтан гүйх болно. …

Биднийг эргэн ирэхэд тэнгэр баярлах болно. …

Сонголтууд тань таныг Аврагчаас мөн Түүний Сүмээс холдуулсан байж болох ч Тэргүүн Анагаагч таныг гэртээ харих зам дээр тань хүлээн авахаар зогсож байгаа. Түүнчлэн Есүс Христийн Сүмийн гишүүн бид ч бас Түүний үлгэр жишээг даган таныг ах, эгч, найзын хувиар тэврэн авахаар хүлээж байна. Бид тантай хамт баясаж, найрладаг билээ. …

Эргэн ирэх нь амар хялбар зүйл гэж би дүр эсгэхгүй. Үүнийг би гэрчилж чадна. Энэ үнэндээ таны хийх хамгийн хэцүү сонголт байж болно.

Гэвч эргэн ирэхийг шийдэж, бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгчийн замаар алхаж эхлэх мөчөөс л Түүний хүч таны амьдралд ирж, үүнийг өөрчлөх болно гэдгийг би гэрчилж байна.

Хэвлэх