2023
Бидэнд хайр байдаг юм
2023 оны 11-р сар


Бидэнд хайр байдаг юм

Хэсгүүд

зурагт хуудас

PDF татаж авах

Өнөөдөр сайн мэдээний хайрын гурван хэлний талаар ярья. …

Нэгдүгээрт, сайн мэдээний сайхан сэтгэл, бишрэл хүндэтгэлийн хэл. …

Сайхан сэтгэл, бишрэл хүндэтгэлтэй байдлаар бидний ариун ёслол болон бусад цуглаан Есүс Христэд төвлөрдөг. …

… Бурханы ажил, алдар суу, сайн сайхан, нигүүлсэл; Есүс Христийн ач ивээл, цагаатгагч золиослолын талаар ярихдаа үргэлж сайхан сэтгэлтэй, бишрэл хүндэтгэл, талархалтай байцгаая.

Хоёрдугаарт, сайн мэдээний үйлчлэл, золиослолын хэл. …

… Их Эзэний Сүмд Түүнд болон бусдадаа үйлчлэх дуудлагууд нь нигүүлсэл, чадавх, даруу байдлаа нэмэгдүүлэх боломжийг олгодог. …

… Бид нэг нэгнийхээ гэрт тогтмол очиж, зүрх сэтгэлээрээ тохинуулахдаа холбоотой байдлыг дэмжин, тусгаарлагдмал байдалтай тэмцдэг. …

… Сайн төлөвлөсөн үйл ажиллагаа нь хүн бүрд үнэ цэнээ мэдэрч, Сүмийн нэг хэсэг гэдгээ ойлгон, шаардлагатай үүргээ биелүүлэхэд тусалдаг. …

… Итгэл, үйлчлэл, золиослол бол биднийг өөрсөд дээрээ бага төвлөрч, харин Аврагч дээр илүү их төвлөрөхөд тусалдаг. …

Мөн тийнхүү энэ нь биднийг сайн мэдээний гэрээнд харьяалагдах хэл рүү аваачдаг. …

Тэнгэрлэг гэрээн дээр тогтсон харилцаа үхлийн хүлээснээс хүчтэй гэдэг илүү дээр замыг Есүс Христ санал болгодог. Бурхантай болон бие биетэйгээ гэрээнд харьяалагдах нь биднийг болон бидний хамгийн их нандигнадаг харилцааг эдгээж, ариусгаж чадна. Үнэндээ, бидний өөрсдийгөө мэдэж, хайрладгаас ч илүү Тэр биднийг мэддэг бас хайрладаг. Үнэндээ, бид байгаагаараа гэрээ байгуулах үедээ байгаагаасаа илүү болдог. Бурханы хүч, мэргэн ухаан биднийг бүхий л сайн бэлгээр Түүний цаг хугацаанд Түүний арга замаар адислах боломжтой.