2023
Лацдан холбох хүч
2023 оны 11-р сар


Лацдан холбох хүч

Хэсгүүд

Зураг
зурагт хуудас

PDF татаж авах

Бид уг лацдан холбох эрх мэдлийг зөвхөн тодорхой хэдэн ариун сүмийн ёслолд хамааралтай гэж боддог ч тэрхүү эрх мэдэл нь аливаа ёслолыг хүчин төгөлдөр болгож, үхлээс цааш баталгаажуулахад шаардлагатай байдаг. …

Лацдан холбох хүчний хүчин төгөлдөр байдлыг олгодог санваарын ёслолуудад мэдээж Их Эзэний тодорхойлсон газар болох Түүний ариун сүмд гүйцэтгэдэг төлөөлөн гүйцэтгэх ёслолууд багтдаг. … Энэхүү лацдан холбох хүч нь Бурханы шударга ёс, нигүүлсэл, хайрын төгс илрэл билээ.

Уг лацдан холбох хүчийг олж авснаар зүрх сэтгэл маань аль хэдийн энэ амьдралыг орхин одсон хүмүүс рүү аажмаар эргэдэг. Гэрээнд цуглах хожмын үеийн цугларалт нь хөшигний цаад талд ч хамааралтай. …

Лацдан холбох хүчний хамгийн ариун, дээд илрэл нь гэрлэлтээр ирэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн мөнхийн нэгдэл ба хүн төрөлхтнийг бүх үе удмаар нь холбох холбоос юм. …

Бид яагаад “эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь Бурханаас заяасан бөгөөд гэр бүл нь Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдгийг” (Gospel Library, “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”) ойлгох болно. Үүний зэрэгцээ, төгс бус одоо цагт энэ нь бодит байдал биш ба зарим хүний хувьд бүр бодит байх боломж ч үгүй гэдгийг бид ухаарна. Гэвч бидэнд Христэд найдах найдвар бий. …

Иосеф Смитээр дамжуулан дэлхийд сэргээгдсэн лацдан холбох хүч, эрх мэдэл нь үнэн бодит бөгөөд дэлхий дээр холбогдсон юу ч тэнгэрт үнэхээр холбогддог гэдгийг би гэрчилж байна.

Хэвлэх