2023
Христ доторх ах, эгч, дүүс
2023 оны 11-р сар


Христ доторх ах, эгч, дүүс

Хэсгүүд

Зураг
зурагт хуудас

PDF татаж авах

Есүс Христийн сайн мэдээ бид бүгдээрээ биднийг үнэхээр хайрладаг Тэнгэрлэг Эцэг Эхийн сүнсээр төрсөн хөвгүүд, охид бөгөөд энэ дэлхийд төрөхөөсөө өмнө Бурханы оршихуйд гэр бүлээрээ хамтдаа амьдарч байсан гэж заадаг. Сайн мэдээ бас бид Бурханы дүр төрхийн дагуу Түүнтэй адил бүтээгдсэн. Тиймээс Түүнд бүгд адил … гэж заадаг.

Христийн шавийн хувьд биднийг өөрсдийн ялгаатай байдлаас үл хамааран зүрх сэтгэлээ эв нэгдэл хийгээд нэг нэгнээ хайрлах хайранд нэгтгэн; сүнслэг ах, эгч, дүү нартаа итгэх итгэл, тэднийг хайрлах хайраа нэмэгдүүлж; улмаар Бурханы охид, хөвгүүдийн нэр төрийг дээдлэх үзлийг дэмжих чадвараа сайжруулахад урьсан. …

… Гэгээнтнүүдийн нийгэмлэгт ялгаварлан гадуурхсан бодол, үйлдэл орших орон зай байхгүй. …

Бидний хүн нэг бүр Бурханы өмнө эрх тэгш, ижил мөнхийн чадавх, өвийн хишгийг бүрэн хүртсэн гэсэн мэдлэг, гэрчлэлээр зүрх сэтгэл, оюун ухаанаа нэгтгэдэг байгаасай. Бид сүнсээрээ нэг гарал үүсэлтэй гэдэгтээ улам бүр баясан, өөрсдөдөө байгаа өөр өөр шинж чанар, олон янзын бэлгийг эрхэмлэдэг байгаасай. …

Бид мөнх бус амьдралынхаа туршид энэ замаар үргэлжлүүлэн урагшлах юм бол Бурханы хүүхдүүдийнхээ дунд бүтээсэн ялгаатай байдлыг илүү их эрхэмлэж, үүгээр бүрэн дүүрэн адислагдах гайхалтай боломжуудын шинэ гэрэл бидний шинэ өдрийг гийгүүлж, амьдралыг маань гэрэлтүүлэх болно гэдгийг би гэрчилж байна. Бид Түүний охид, хөвгүүдийн дунд хүндлэл, ёс зүйтэй харилцааг дэмжих Түүний мутар дахь зэмсэг болж чадах нь гарцаагүй.

Хэвлэх