Есүс Христ бол үнэт эрдэнэ
Хэсгүүд
Мормоны Номын бошиглогч Иаков эргэн тойрныхоо зүйлийг байдаг л мэтээр хүлээж авах эсвэл дутуу үнэлэх байдлыг “зорилгоос алсуур хайх” [Иаков 4:14] хэмээн нэрлэсэн байдаг. …
… Бид ийм хандлагаас болгоомжлох хэрэгтэй, эс бөгөөс бид өөрсдийн амьдралд Есүс Христийг олж харалгүй, Түүний бидэнд өгөх олон адислалыг анзааралгүй өнгөрөөнө. Тэр бидэнд хэрэгтэй. … Түүний өгөхөөс илүү зүйл хэрэгтэй хэмээн буруу төсөөлбөл бид өөрсдийн амьдрал дахь Түүний цар хүрээ, хүчийг үгүйсгэж эсвээс бууруулна. … Есүс Христ бол бидний үнэт эрдэнэ.
Аврагч бидэнд өдөр бүрийн наманчлах боломжийг мөн Түүнд зориудаар анхаарлаа хандуулах олон арга замыг өгсөн. Заримдаа бид энэхүү боломжит адислал ямар агуу болохыг бүрэн дүүрэн үнэлдэггүй. …
Бид ариун ёслолын цуглаанд оролцох бүрдээ … ариун ёслолын агуу үнэт адислалыг олж авах боломжтой. … Ариун Сүнс Өөрийн ариусгах хүчээр биднийг адислах бөгөөд тэгснээр бид долоо хоногоос долоо хоногт үргэлж нүглийнхээ ангижралыг хадгалж чадна. …
Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгах үед бид бусад гэрээг, тухайлбал ариун сүмд гэрээнүүдийг байгуулах урам зориг, удирдамжийг авдаг. Ийн бидний Бурхантай харилцах харилцаа гүнзгийрдэг. … Ариун сүм хол ч бай, ойр ч бай, үүнд орох бидний үүрэг амлалт адилхан хүчтэй байх ёстой.
… Бид өнөөгийн дэлхий дээрх Бурханы бошиглогчид итгэн, зөвлөмжийг нь үйлдэл болговол баяр баясгаланг олж мөн эдгээгдэх болно. Бид илүүг хайх хэрэггүй.