2023
Бидний байнгын хамтрагч
2023 оны 11-р сар


Бидний байнгын хамтрагч

Хэсгүүд

Зураг
Есүс Христ

PDF татаж авах

Цорын Ганц Нэгэн, Малори Файсо

Бидэнд мөн та бүхэнд Ариун Сүнстэй байнга нөхөрлөх нь хэрэгтэй байх болно. Одоо бид энэ нөхөрлөлийг хүсдэг ч үүнийг олж авах нь хэцүү гэдгийг өөрсдийн туршлагаас мэднэ. Бидний хүн нэг бүр өдөр бүр Сүнсийг гомдоох ямар нэгэн зүйл бодож, хэлж мөн үйлддэг.

Ийм зүйл тохиолддог ба тийм үед бид Их Эзэний зэмлэлийг мэдэрч болох юм. Мөн бид ганцаараа гэж бодон уруу татагдаж магад. …

Хэрэв та Ариун Сүнсийг мэдрэхгүй байвал таны амьдралд наманчилж, өршөөлийг хүлээн авах ямар нэгэн зүйл байгаа эсэхийг тунгаан бодож болох юм. Та цэвэршүүлэгдэж, Ариун Сүнстэй байнга нөхөрлөхөд тавигддаг шаардлагыг хангахын тулд юу хийвэл зохихоо итгэлтэйгээр залбирч асууж болно.

Хэрэв та Ариун Сүнстэй нөхөрлөхийг хүсвэл зөв учир шалтгаанаар үүнийг хүсэх ёстой. Таны зорилго Их Эзэний зорилго байх ёстой. Хэрэв таны сэдэл хэт аминч үзэл дээр суурилсан байвал Сүнсний өдөөлтийг хүлээн авч, мэдрэхэд амаргүй байх болно.

Таны мөн миний хувьд гол түлхүүр нь Аврагчийн хүсдэг зүйлийг хүсэх юм. Бидний сэдэл Христийн цэвэр хайраар хөтлөгдсөн байх ёстой. …

… Есүс Христийн Сүмийн итгэлтэй, гэрээгээ сахидаг гишүүд рүү Ариун Сүнсийг илгээдэг … Та нарын туршлага өвөрмөц байх бөгөөд Сүнс таны итгэлд мөн өөртөө болон өөрийн хайрладаг, үйлчилдэг хүмүүсийн төлөө илчлэлт хүлээн авах чадавхад тань таарч тохирох арга замаар хөтлөн чиглүүлэх болно. Би та нарын өөртөө итгэх итгэл өсөн нэмэгдээсэй хэмээн чин зүрхнээсээ залбирч байна.

Хэвлэх