Бурханы гэр бүлийг бүхэлд нь тоймлон харах
Хэсгүүд
Энэ тойм мэдрэмжийг мэдрэхийн тулд энэ гаргийн гадаргуу дээр амьдарч байхдаа ч Бурханы хэрхэн хардаг шиг харж эхлэх боломжтой юу? Бид итгэлийн нүдээр линзээ тохируулан, өөрсдийгөө болон гэр бүлээ найдвар, баяр хөөрөөр харж чадна гэдэгт би итгэдэг. …
… Христийн ачаар бүх зүйл бүтдэг. Таны бас таны бас таны санаа зовж байгаа бүх зүйл эцэст нь бүгд сайхан байх болно. Итгэлийн нүдээр хардаг хүмүүс бүх юм одоо зүгээр болох болно гэдгийг мэдэрч чаддаг. …
Заримдаа бидэнд зөвлөхөөс илүү зовлон ойлгодог, зааж сургахаас илүү сонсдог чанар хэрэгтэй. …
Бид Аврагч руу эргэснээр энд сурахаар ирсэн зүйлсээ сурдаг. Тэдгээрийг заах хүчтэй хэрэгсэл болох гэр бүлийн харилцааг харахын тулд линзээ хол дээр нь тохируулж байгаад харцгаая.
Унасан дэлхийд төгс хань, төгс эцэг эх, хүү, охин, ач, зээ, зөвлөгч эсвэл төгс найз байх ямар ч боломжгүй; харин сайн хүн байх сая сая арга зам байдгийг хүлээн зөвшөөрцгөөе. …
Энэ эцсийн өдрүүдэд бидний хийх хамгийн агуу ажил бол хайртай хүмүүстэйгээ буюу ёс бус дэлхийд амьдарч буй сайн хүмүүстэй хамт байх явдал юм. Бидний найдвар тэднийг үнэхээр хэн болохыг төдийгүй тэдний өөрсдийгөө хардаг арга барилыг өөрчилдөг. Мөн энэ хайрын линзээрээ тэд хэн болохоо харах болно. …
Бид гэрээний хүүхдүүд учраас энэ найдвар төрүүлсэн мэдрэмжийг мэдрэхийг одоо гуйж болно! …
Хайр бол зүрх сэтгэлийг өөрчилдөг зүйл юм. Энэ нь хамгийн цэвэр ариун сэдэл бөгөөд бусад хүн үүнийг мэдэрч чадна. … Хамгийн ихээр, хамгийн удаан хугацаанд хайрладаг хүмүүс ялна гэдэгт эргэлзэх хэрэггүй! …
Та бид үүнийг хийж чадах уу? Бид үүнийг хийж чадна! Бид тэвчиж, найдаж чадна!