2023
Үүргийнхээ замд байх
2023 оны 11-р сар


Үүргийнхээ замд байх

Хэсгүүд

Зураг
alt text

PDF татаж авах

Өнөөдөр Аврагч дээр ирж гэрээний замаар … урагшлан зүтгэж байгаа … сая сая Сүмийн гишүүнд би талархлаа илэрхийлье. Та бүгдийн Тэнгэрлэг Эцэгт болон Их Эзэн Есүс Христэд итгэх хүчтэй итгэл мөн өөрсдийгөө зориулсан, дүр эсгээгүй амьдрал намайг илүү сайн хүн, илүү сайн шавь байхад өдөөдөг.

Би та нарт хайртай. Би та нарыг хүндэлдэг. Би та нарт талархаж байна. Мөн би та нарыг магтмаар байна.

Мормоны Ном дээр лемен хүн Самуелын хэлсэн үг та нарын талаарх миний мэдэрч байгаа зүйлсийг бүрэн илэрхийлнэ.

“Мөн тэдний ихэнх хэсэг нь үүргийнхээ замд байж … мөн тэд ах дүүсийнхээ үлдсэнийг нь үнэний мэдлэгт авчирч болохын тулд тэд шантралгүй хичээнгүйлэн оролдож байна” [Хиламан 15:5–6; тодотгол нэмсэн]. …

Та нар хайрлаж үйлчилдэг, сонсож суралцдаг, санаа тавьж тайтгаруулдаг мөн Ариун Сүнсний хүчээр зааж гэрчилдэг. Та нарын “сэтгэл оюун баясал хийгээд тайтгарлаар дүүрэх хүртлээ, тийм ээ, зүрх сэтгэлээ Бурханд зориулсны учир ирэх ариуслаар зүрх сэтгэл [тань] бүр ариусаж мөн цэвэрших хүртлээ, ойр ойрхон мацаг барьж мөн залбирч, мөн даруу байдалдаа улам улам хүчирхэг мөн Христийн бишрэлд улам улам гуйвшгүй бат болж байгаа” [Хиламан 3:35].

… Өнөөдрийн үүрэгт ажлын замдаа урагшлан зүтгэж буй та нар бол Аврагчийн сэргээгдсэн Сүмийн хүч чадал билээ. “Есүс Христийн сайн мэдээний төлөө зоригтойгоор тэвчсэн тэд бүгдэд бүх хаан сэнтий хийгээд эзэгнэлүүд, вант улсууд хийгээд хүчнүүд илчлэгдэж мөн толилуулагдах болно” [Сургаал ба Гэрээ 121:29] хэмээн Их Эзэн амласан.

Хэвлэх