2023
Та нарын баяр хөөр хэчнээн агуу байх билээ!
2023 оны 11-р сар


Та нарын баяр хөөр хэчнээн агуу байх билээ!

Хэсгүүд

Зураг
зурагт хуудас

PDF татаж авах

Өнөөдөр би номлогчоор үйлчлэх боломжтой Сүмийн туршлагатай ахмадуудад хандан ярьж байна. Их Эзэнд та нар хэрэгтэй байна. …

Би дэлхий даяарх номлолуудаар айлчилж байхдаа маш олон ахмад номлогчийн гайхалтай үйлчлэлийг харж байсан. Тэд “Их Эзэний хүслийн” дагуу үйлдэж, “Их Эзэний ажлыг” [Сургаал ба гэрээ 64:29] хийж байхдаа аз жаргалтай байгаа нь илт байдаг. …

Би олон гэр бүлийн хосыг үйлчлэхэд дуудаж, Христийн гэрэл тэдний дүр төрхийг гэрэлтүүлж байхыг харж байсан. Тэд эргэн ирэхдээ Их Эзэнтэй болон бие биетэйгээ улам ойртон дотносож, Их Эзэний Сүнс өөрсдийнх нь дээр цутгагдаж байгааг мэдэрч, өөрчлөлт гаргаж байгаагаа мэддэг болсон тухайгаа хэлдэг. Хэн үүнийг хүсэхгүй байх билээ? …

Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчийн хувиар би та нарыг Израилыг цуглуулахад номлогчоор үйлчлэхэд, магадгүй дахин үйлчлэхэд урьж байна. …

Та нар үйлчилснээр Их Эзэний хайрыг амьдралдаа мэдрэх төдийгүй та нар Түүнийг, Тэр та нарыг мэдэж авч, “та нарын баяр хөөр агуу байх болно” [Сургаал ба Гэрээ 18:25] гэдгийг би мөн амлаж байна. Есүс Христэд бүхнээ зориулсан үйлчлэл тань танай гэр бүл, ач зээ, үр удамд сүнслэгээр нөлөөлж, тэднийг адислах болно. Хожим нь тэдний амьдралд “Амар тайван, хайр нь олон дахин болж өсөж үржих [болно]” [Иуда 1:2].

Хэвлэх