2023
Тэр өдрийг Христ дотор тэсэн гар
2023 оны 11-р сар


Тэр өдрийг Христ дотор тэсэн гар

Хэсгүүд

alt text

PDF татаж авах

Их Эзэнийг ирэхэд бэлтгэлтэй байх нь нэн чухал төдийгүй жинхэнэ амар амгалан, аз жаргалыг олох цорын ганц арга зам гэдгийг би хувийн туршлагаасаа олж мэдсэн.

Намрын нэгэн налгар өдөр “Та хорт хавдар тусжээ” гэдэг үгийг би сонссон юм. …

Хэрэв би үхвэл Есүс Христ, Түүний сэргээгдсэн сайн мэдээний ачаар гэр бүл маань тайтгарал хүлээн авч, хүчирхэгжиж мөн нэгэн өдөр сэргээгдэх байсан. Хэрэв би амьдарвал би энэ дэлхий дээрх туслах, дэмжих мөн намайг эдгээх хамгийн агуу хүчийг авах боломжтой байсан. Эцсийн эцэст Есүс Христийн ачаар бүх зүйл сайхан болно. …

Есүс Христ бидэнд “тэр өдрийг тэсэн гарах” боломжийг олгодог. Тэр өдрийг тэсэн гарах гэдэг нь байнга өсөн нэмэгдэж буй хийх зүйлсийн жагсаалтад хийх зүйл нэмэх гэсэн үг биш. Томруулдаг шилний талаар бодоод үз дээ. Үүний цорын ганц зорилго нь аливаа зүйлсийг зүгээр нэг томруулах явдал биш юм. Энэ нь мөн гэрлийг цуглуулж, төвлөрүүлэн илүү хүчирхэг болгодог. Бид хичээл зүтгэлээ хялбаршуулж, төвлөрүүлж, Есүс Христийн гэрлийг цуглуулагчид байх хэрэгтэй. Бид илүү ариун, илчлэлтээр дүүрэн үйл явдлыг туулж өнгөрүүлэх хэрэгтэй. …

Мөнх амьдрал бол мөнхийн баяр баясгалан юм. Үүнд энэ амьдрал дахь одоогийн баяр баясал буюу Их Эзэний тусламжтайгаар өнөөгийн сорилт бэрхшээлүүдээс суралцаж, эцэстээ тэдгээрийг даван туулахаас ирэх баяр баясал мөн ирэх амьдралд ирэх хэмжээлшгүй баяр баясал аль аль нь орно. Асгарсан нулимс хатаж, эмтэрсэн зүрх эдгэрч, алдагдсан зүйлс олдож, санаа зовнил арилж, гэр бүлүүд эргэн нэгдэж мөн Эцэгт байгаа бүхэн бидэнд өгөгдөх болно.