2023
Гэрээний харилцаанд Христтэй хамт алхах нь
2023 оны 11-р сар


Гэрээний харилцаанд Христтэй хамт алхах нь

Хэсгүүд

Зураг
зурагт хуудас

PDF татаж авах

Хэрэв бид амьдралаа Их Эзэнтэй холбохыг сонговол Тэрээр … шаналант өдрүүдэд маань бидний хүн нэг бүрд хариулах болно. Тэр энэ замаар бидэнтэй хамт алхана хэмээн амласан.

Бид үүнийг гэрээний замаар алхах гэж нэрлэдэг ба энэ нь баптисмын гэрээнээс эхлээд ариун сүмд байгуулдаг гүн гүнзгий утгатай гэрээнүүд хүртэл удирддаг тэрхүү зам юм. … Гэрээ чухал хэдий ч энэ нь зөвхөн гэрээний тухай асуудал биш. Энэ нь харилцааны тухай юм. …

Түүний номлол хүлцэнгүй доош буух тухай юм. Есүс Христ одоогийн энэ нөхцөл байдалд бидэнтэй уулзах болно. Энэ л шалтгааны улмаас Гетсеманийн цэцэрлэг, загалмай, булш байх ёстой байсан. Ялан дийлэхэд маань туслахын тулд бидэнд Аврагчийг илгээсэн. Гэвч байгаа газартаа үлдэх нь бидний эрэлхийлж буй авралыг авчрахгүй. … Түүний номлол түүнчлэн дээшлэх тухай юм. Тэрээр бидэнд Өөрийнх нь байгаа газарт зогсох, алсдаа Өөртэй нь адилхан болох боломжийг олгохын тулд бидний дотор орших болно. Есүс Христ биднийг өргөн дэмжихээр ирсэн. Тэр бидэнд Түүнтэй адилхан болоход туслахыг хүсдэг. Тиймээс ариун сүм оршдог. Зөвхөн уг замнал биднийг өргөмжлөхгүй. Бидний хамтрагч, Аврагч маань биднийг өргөмжилнө гэдгийг бид санах ёстой. Мөн энэ нь гэрээний харилцаа байгаагийн учир шалтгаан юм. …

… Байгаа газраасаа эхэл. Нөхцөл байдал тань танд саад учруулахыг бүү зөвшөөр. Бид замдаа ямар түвшинд хэр хурдан урагшилж байгаа нь өсөлт хөгжлийн адил чухал биш гэдгийг санаарай. …

Энэ замаар бид урам зориг тээн хамтдаа алхдаг нь юутай сайхан хэрэг вэ. Христтэй холбоотой хувийн туршлагаа хуваалцахын хэрээр хувийн үнэнч байдал маань хүчирхэгждэг.

Хэвлэх