Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Түүний хүч чадалд хүр
2024 оны 3-р сар


“Түүний хүч чадалд хүр,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 3-р сар.

Энэхүү тусгай дугаарын тухай

Түүний хүч чадалд хүр

Маркийн сайн мэдээнээс бид 12 жилийн турш өвчтэй байсан нэгэн эмэгтэйн тухай уншдаг. Хэн нэгэн түүнд Есүсийн тухай хэлжээ. Тиймээс Түүнийг хотоор нь дайран өнгөрөх үед тэр эмэгтэй замын хажууд суугаад хүлээж байв. Тийн хажуугаар нь явж өнгөрөх үед уг эмэгтэй Есүсийн нөмрөгийн хормойд хүрэв.

Тэр хүрмэгцээ л эдгэжээ. Энэ гайхамшгийг мэдсэн хүн ганц тэр байсангүй. Есүс бас мэдсэн байлаа. “Есүс Өөрөөс нь хүч гарсныг тэр даруй мэдээд, хурсан олны зүг эргэн харж —Хэн хувцсанд минь хүрэв? гэж асуулаа.” (Марк 5:30). Хүч гэдэг нь хүч чадлыг илэрхийлж болно. Хэн нэгэн Өөрөөс нь хүч чадал авсныг Есүс тэр даруй мэдсэн ажээ. Аврагч тэр даруйдаа уг хүнийг олж, ярилцан, итгэлийн хүчний тухай хэлж өгчээ. Тэр түүнийг “охин минь” хэмээн дуудсан. Түүгээр дамжуулан тэр эмэгтэй аврагдсан ажээ.

Би хүч чадал гуйсан залбирлын хариу үргэлж ирдэг гэдгийг сурч мэдсэн. Хэрэв бид Түүнд хандвал Тэр “гагц [бидэнд] хариулдаг” (Дууллууд, дугаар 62). Сэтгүүлийн энэ сарын дугаарын нийтлэл бүр энэхүү үнэнийг сануулах болно.

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч-д Тэргүүн зөвлөл “Аврагч бол ‘өсвөр үеийнхний хүч чадал’ юм” хэмээн заасан ([2022], 2). Чи тэрхүү хүч чадлыг хэрхэн олж авч болох талаар гайхаж байж магадгүй. Чамайг би эдгээр хуудсанд өгүүлсэн зүйлсээр дамжуулан Түүнд хүрэх замыг олно хэмээн найдаж байна.

Үүнээс хайж мөн эрэлхийл. Найдварын талаар өгүүлсэн үгсийг эрж хайж, хүч чадлын тухай судруудыг олон, зүрх сэтгэлд чинь сэтгэгдэл төрүүлсэн өдөөлтүүдийг бичиж тэмдэглэ. Есүс Христээр дамжуулан чи ч мөн эдгэрэх болно.

Зураг
Эмили Бэлл Фриймэн

Хүндэтгэсэн,

Эмили Бэлл Фриймэн

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч

Хэвлэх