“Уруу таталтаас илүү тэнхээтэй,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 3-р сар.
Нүглийн ялан дийлэх хүч
Уруу таталтаас илүү тэнхээтэй
Нүглээс зайлсхийхийг эрэлхийлэх үед Аврагч чамайг хүчирхэгжүүлж чадна.
Наманчлал бол гайхамшиг. Есүс Христ үүнийг боломжтой болгосон юм. Наманчилж, Түүний зарлигуудыг дагахыг сонгох үед Тэнгэрлэг Эцэг биднийг уучлахдаа баяртай байдаг. Бид бүгд амьдралынхаа туршид наманчлах хэрэгтэй болох нь зайлшгүй ч хэрхэн нүглийг сөрөн зогсож, илүү дээр сонголт хийх вэ?
Есүс Христээр дамжуулан уруу таталтыг эсэргүүцэх хүчтэй болоход зориулсан хэдэн зөвлөмж:
-
Өдөр бүр судруудаас унш,
-
Өдөр бүр залбир,
-
Сүмдээ тогтмол яв.
Эдгээр ерөнхий, ойлгомжтой хариултуудыг бид заримдаа үл ойшоодог. Ийм занганд бүү ор! Эдгээр энгийн, үндсэн хариулт нь энгийн, үндсэн хариултууд учраас байнга давтагддаг! Тэд үнэхээр үр дүнтэй.
Бид эдгээр зөвлөмжийг дагавал Аврагчтай илүү ойр байх болно.