“… эдгээрийг мэдрэх үед зориулсан 12 судрын хэсэг,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 3-р сар, хуудас–хуудас
Судраас ирдэг хүч
… эдгээрийг мэдрэх үед зориулсан 12 судрын хэсэг
Бид юу ч мэдэрч байсан бидэнд урам зориг өгөх зүйлс сударт зөндөө байдаг.
АНУ-ын Аризона мужид амьдардаг 17 настай Элизабэт А. хэдэн жилийн өмнөөс сэтгэл нь ихэд түгшиж эхэлсэн ба энэ нь дордсоор байв. “Би өдөр бүр, өдөржин түгшдэг байсан. Өдрийг даван туулах нь надад их хэцүү байсан” гэж тэр хэлэв.
Элизабэт тайвшрахын тулд орой бүр судар уншихаар шийджээ. Цаг хугацаа өнгөрөх тусам, тэр илүү аз жаргалтай болж эхлэв.
Тэрээр, “Би ганцаар биш гэдгээ мэдсэн. Бурхан надад хайртай, мөн бидний өвчин, сэтгэлийн өвдөлт, уйтгар гуниг, шаналлыг мэдэрсэн Есүс Христ болох Өөрийн Хүүг илгээсэн гэдгийг би мэдсэн. Би судруудаар дамжуулан Христтэй хүчирхэг харилцаатай болсон ба амьдралыг эергээр хардаг болсон” гэв.
Элизабэт хэрхэн Христэд итгэл найдвар, амар амгалан, хүч чадлыг олох тухай олон шүлэг, түүх сударт байдгийг мэдэж авсан. Бидний дуртай олон судрын баатрууд сорилт бэрхшээлтэй нөхцөл байдалд орж байжээ. Тэгэх бүрдээ тэд Есүс Христэд хандан итгэл найдвар, амар амгалан, хүч чадлыг олсон билээ.
Судар уншсанаар асуудал чинь шийдвэрлэгдэхгүй байж болох ч судруудад заасан үнэнүүд чамд хүч чадал, тайтгарлыг өгч чадна. Чамд эсвэл найзад чинь урам зориг хэрэгтэй байгаа бол эдгээр судрын хэсгүүдийг уншаарай. Чи өөрийнхийгөө олж чадах уу?
… эдгээрийг мэдэрч буй үед
Гунигтай: Сургаал ба Гэрээ 68:6
Иймийн тул, зоригтой байгтун, мөн бүү эмээ, учир нь Их Эзэн бибээр та нартай хамт байна, мөн та нарын дэргэд зогсож байх болно.
Хангалтгүй: Лук 12:6–7
Та нарын толгой дээрх ширхэг үс чинь хүртэл тоологдсон. Тиймээс бүү ай. Та нар олон бор шувуунаас ч эрхэм үнэтэй.
Ичсэн: Исаиа 54:8
Мөнхийн энэрэл хайраар чамайг энэрнэ.
Гутарсан: Алма 26:27
Зовлонгуудаа тэвчээртэйгээр туул, мөн би та нарт амжилтыг өгөх болно.
Найдваргүй: Моронай 7:41
Христийн цагаатгал, мөн түүний амилалтын хүчээр найд.
Сул дорой: Ифер 12:27
Хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн надад итгэлтэй байх аваас, тэгвэл би тэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө.
Сандарсан: Сургаал ба Гэрээ 84:88
Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно.
Шархалсан: Дуулал 30:2
Бурхан ЭЗЭН минь, Би тусламж гуйн Тан уруу хашхирсан бөгөөд Та намайг эдгээсэн.
Айсан: Иошуа 1:9
Тууштай бөгөөд зоригтой бай … хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно.
Ганцаардсан: Иохан 14:18
Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ.
Ууртай: Моронай 7:48
Та нар түүний хайраар дүүргэгдэж болохын төлөө зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирагтун.
Тэвчээргүй: Сургаал ба Гэрээ 100:15
Тиймийн тул, зүрх сэтгэл тань ая тухтай байг; учир нь цэх шулуун алхдаг тэдний сайн сайхны тулд, бүх зүйл хамтдаа үйлчлэх болно.