Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Аврагчтай хамт амжилтад хүрэх нь
2024 оны 3-р сар


“Аврагчтай хамт амжилтад хүрэх нь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 3-р сар.

Бэлтгэх, мөн болох хүч

Аврагчтай хамт амжилтад хүрэх нь

Ирээдүйн төлөө зөв шударга хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд Аврагч чамд тусална.

Зураг
Есүс Христ охиныг тэвэрч байгаа нь

“Ирээдүйдээ бэлтгэ.” Сургууль, сүм, ажил, гэр гээд өсвөр үеийнхний амьдралын олон зүйлийн ард энэ үг явж байдаг. Чи магадгүй “Тийм ээ, тийм. Ойлгож байна аа” гэж боддог байх. Чи мэдээж ирээдүйн цаг хугацаа хаяанд ирснийг, мөн үүнд бэлтгэх хэрэгтэйг мэднэ. Мөн чи дотроо ирээдүйгээ гайхалтай байгаасай гэж хүсэж байгаа.

Чи өөрийн зүрх сэтгэлээ ойлгож эхэлсэн. Мөн яг хүссэн зүйлээ сурч мэдэж байгаа. Дэлхий ертөнцөд мөрөө үлдээж, бусдын амьдралд нөлөө үзүүлж, Бурханд болон эргэн тойрны хүмүүстээ үйлчилж, амьдралдаа зөв, утга учиртай зүйлсийг хийхийг хүсэж байгаа. Энэ нь зөв бөгөөд чамайг жинхэнээсээ аз жаргалтай болгоно гэдгийг чи ухаарч байгаа билээ.

Өсөн том болж, ирээдүйд бэлтгэх үедээ мэдэх шаардлагатай чухал зүйлсийг эндээс уншаарай.

  • Их Эзэн чиний зүрх сэтгэлийг мөн мэддэг (Сургаал ба Гэрээ 6:16-г үзнэ үү). Чиний амьдралын гүн гүнзгий, чин хүсэл эрмэлзэл зөв сайны учир Есүс Христ чамайг үүнд бэлтгэхэд чинь хүчирхэгжүүлнэ.

  • Чи зөвхөн үйлдэхэд бэлтгэж буй бус, харин Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр чамайг ямар хүн болж чадахыг мэддэг шиг тийм хүн болж байгаа билээ.

  • Чи ирээдүйд бэлтгэхийн зэрэгцээ одоо байгаа цаг хугацаагаа таашааж чадна. Чиний амьдралын энэ цаг мөч үнэхээр онцгой бөгөөд хийж буй зөв сонголтууд чинь чамайг сайхан ирээдүйд бэлтгэж байдаг.

Юунд бэлдэж буйгаа бодохын сацуу Аврагч чамайг үүнд хэрхэн хүчирхэгжүүлж байгааг бодоод үзээрэй. Мөн чамайг хэн болоход чинь тусалж байгааг анзаараарай.

Чи юунд бэлдэх вэ?

Доорх хэдэн жишээг хараарай. Үүнд:

  • Өндөр боловсрол

  • Ариун сүмийн гэрээнүүд

  • Номлол

  • Гэрлэлт

  • Ажил мэргэжил

  • Гэр бүл ба эцэг эх байх

  • Насан туршдаа шавь байх

Бэлтгэж байхад чинь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр чамайг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ?

Доорх хэдэн жишээг хараарай. Үүнд:

  1. Тэд чамд Ариун Сүнсийг илгээнэ. Ариун Сүнс:

    1. Тайтгаруулна.

    2. Чиглүүлнэ.

    3. Зоригжуулна.

    4. Сурч мэдсэн зүйлсийг чинь сануулна.

    5. Итгэл найдвар өгнө.

    6. Амар амгаланг авчирна.

    7. Айдсыг чинь үргээнэ.

  2. Тэдний удирдамжаар бошиглогчид чамд дараах арга замаар заадаг. Үүнд:

    1. Ерөнхий чуулган.

    2. Сүмийн сэтгүүлүүд.

    3. Тусгай нэвтрүүлэг.

    4. Сүмийн вэбсайтууд, олон нийтийн сүлжээ.

    5. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч.

  3. Тэд чамд тусалж, чамайг дэмжихээр бусад хүнийг урамшуулдаг. Тэдгээрт:

    1. Эцэг эх.

    2. Найз нөхөд.

    3. Удирдагчид.

    4. Багш нар ордог.

Есүс Христ чамайг хэн болоход тусалдаг вэ?

Есүс Христ чамайг Өөртэй нь илүү адил, мөн Тэнгэрлэг Эцэгтэй илүү адил хүн болоход чинь тусалдаг.

Судар унших, Сүмийн үүрэг даалгавраа биелүүлэх, хичээл сургуульдаа идэвх чармайлт гаргах, шалгалтдаа бэлтгэх, дадлага хийх, хэлж буй найрсаг үг яриа, үйлчлэл хийх гэх мэт хийж буй жижиг алхам бүрд чинь Тэд баярладаг.

Аврагчийн хүчээр дамжуулан Түүнгүйгээр хүрч болохоос хамаагүй дээр ирээдүйд чи өөрийгөө бэлтгэх болно. Мөн чи илүү агуу нэгэн болох болно.

Хэвлэх