“Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Чамд зориулсан Аврагчийн захиас,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 3-р сар
Түүний хүчинд хүрэх хөтөч
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Чамд зориулсан Аврагчийн захиас
Энэхүү хөтөч чамд Есүс Христ болон Түүний сургаалтай сонголтуудаа уялдуулахад тусалдаг.
Чи өөрийгөө эртний Галилд 2000 жилийн өмнө амьдарч байгаагаар төсөөлөөд үз дээ. Чамайг болон найзуудыг чинь орон нутгийн синагогт зохиогдох өсвөр үеийнхний онцгой цугларалтад урьсан ба тэр цугларалтын онцгой зочин үг хэлэгч нь Назарын Есүс байв. Есүс захиасаа хуваалцах үедээ Өөрөөс нь асуулт асуухыг тэнд цугларсан өсвөр үеийнхнээс хүсэв.
Чи ямар төрлийн асуултууд сонсоно гэж бодож байна вэ?
Миний бодлоор зарим асуулт нь тухайн цаг үеийн соёл болоод нөхцөл байдлыг тусгасан байх болов уу. Гэхдээ тэдгээрийн олонх нь бидэнд өнөө үед тулгардаг асуултуудтай төстэй байна гэдэгт би бат итгэлтэй байна.
Жишээлбэл: Шинэ Гэрээнд хүмүүс Аврагчаас дараах асуултуудыг асуусан байдаг.
-
Мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх ёстой вэ?1
-
Би хүлээн зөвшөөрөгдөхүйц байна уу? Би харьяалагддаг уу?2
-
Ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа уучлах вэ?3
-
Ирээдүйд энэ дэлхийд юу тохиох бол? Би аюулгүй байж чадах уу?4
-
Та миний хайртай нэгнийг эдгээж чадах уу?5
-
Үнэн гэж юу вэ?6
-
Би зөв замаар явж байна гэдгээ хэрхэн мэдэх вэ?7
Бид цагаас цагт үүнтэй ижил зүйлсийг бодон тээнэгэлздэггүй гэж үү? Хэдэн зуун дамжсан ч эдгээр асуулт нь төдийлөн өөрчлөгдөөгүй билээ. Эдгээрийг асуух тэднийг гэсэн Аврагчийн нигүүлсэл ч хэвээр байгаа. Тэрээр амьдрал хэчнээн бэрхшээлтэй, будилаантай байдгийг мэддэг. Замаа алдах нь ямар хялбар болохыг Тэр мэддэг. Бид заримдаа ирээдүйн талаар санаа зовдгийг Тэр мэддэг. Аврагч чи, бидэнд хандан олон жилийн өмнө Өөрийн дагалдагчдадаа хэлсэн тэр үгийг мөн хэлдэг:
Чамд чухал сонголтуудыг хийх шаардлага гарвал Есүс Христийг болон Түүний сэргээгдсэн сайн мэдээг дагах нь хамгийн сайн сонголт юм. Чамд асуулт байвал Есүс Христ мөн Түүний сэргээгдсэн сайн мэдээ хамгийн сайн хариулт юм.
Иймээс би Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч-д үнэхээр дуртай. Энэ нь биднийг Есүс Христ рүү чиглүүлдэг бөгөөд улмаар бид Түүний хүч чадлыг олж авах боломжтой. Би үргэлж энэхүү товхимлын нэг хувийг халаасандаа авч явдаг. Есүс Христийн Сүмийн гишүүдийн хувьд бид яагаад зарим зүйлийг хийдэг талаар мэдэхийг хүссэн хүмүүстэй уулзахаараа би тэдэнтэй энэхүү хөтчөөс хуваалцдаг.
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол Аврагч болоод Түүний замын талаарх мөнхийн үнэнийг заадаг. Энэ нь та нарыг эдгээр үнэнд тулгуурлан сонголтуудаа хийхэд урьдаг. Энэ нь мөн Түүнийг дагадаг тэдгээр хүнд амлагдсан адислалуудын талаар хуваалцдаг. Энэхүү хөтчийг уншиж, тунгаан, мөн хуваалцаарай!
Түүнийг урьж оруул
Есүс Христ байнга, өдөр бүр, сайн ба муу аль ч үед чиний амьдралын нэг хэсэг болохыг хүсдэг. Тэрээр чамайг юуг туулж өнгөрүүлснээ хуваалцахыг тань хүлээн замын төгсгөлд зогсдоггүй. Харин Тэр энэхүү замын алхам бүрд чамтай хамт алхах болно. Есүс бол Зам мөн!
Гэхдээ Тэр өөрийн замыг чиний амьдралд тулгахгүй. Чи өөрийн сонголтуудаар дамжуулан Түүнийг урьж оруулдаг. Иймээс Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө зэрэг сонголт хийхэд туслах хөтөч маш үнэ цэнтэй юм. Чи Аврагчийн мөнхийн үнэнүүдэд тулгуурлан зөв сонголтуудыг хийх бүрдээ Түүнийг өөрийн амьдралдаа оруулахыг хүсэж буйгаа харуулдаг. Эдгээр сонголт тэнгэрийн үүдний цоожийг тайлж, Түүний хүч чадал чиний амьдралд цутган орж ирдэг.11
Хүчирхэг холбоос бий болго
Аврагч Өөрийнх нь үгсийг сонсож, үйлддэг тэдгээрийг “хадан дээр байшингаа барьсан” мэргэн хүнтэй зүйрлэснийг чи санаж байгаа байх. Тэр тайлбарлахдаа:
“Бороо асгаж, үер буун, салхи салхилж, байшинг нүдсэн боловч нурсангүй. Учир нь байшин хадан дээр суурилагдсан байв.”12
Байшин дангаараа бат бөх эсвэл зөвхөн суурь нь л бат бөх байсан тул шуурганд тэсэж үлдсэн хэрэг биш юм. Байшин маш хүчтэйгээр бат бөх суурийн чулуутайгаа бэхлэгдсэн байсан тул тэсэж үлдсэн юм. Хамгийн чухал нь чулуутай бэхлэгдсэн холбоосны хүч юм.
Үүний адилаар бид амьдралаа төвхнүүлэх үедээ зөв сонголтууд хийх нь чухал. Мөн Аврагчийн мөнхийн үнэнүүдийн талаар ойлгох нь чухал. Бид өөрсдийн сонголтуудаа Есүс Христ болон Түүний сургаалтай холбох үед амьдралын шуургыг сөрөн зогсоход шаардлагатай хүч чадал ирдэг. Үүнд Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол бидэнд тусалдаг.
Жишээлбэл: Найз нөхөд чинь чамайг ширүүн, гомдмоор үг хэллэг хэрэглэхгүй гэж хичээдгийг чинь мэддэг байх. Тэд чамайг ихэнх хүмүүсийн үл тоож эсвэл дээрэлхдэг тэр нэгэн хүүхдэд очиж тусалдгийг чинь харсан байх. Гэхдээ тэд “Танаас өөр эсвэл үзэл бодол нийлдэггүй хүн бүрийг оролцуулаад бүгд таны ах дүүс юм” хэмээн Есүс Христ заасан учраас эдгээр сонголтыг хийж байгааг чинь мэддэг үү?13
Найзууд чинь чамайг ням гараг бүр сүм рүү явдаг гэдгийг мэддэг байж болно. Тэд чамайг зарим нэг дууг сонсдоггүйг эсвэл тодорхой нэгэн киног үздэггүйг анзаарсан байх. Гэхдээ тэд “Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой баяр баясгалант гэрээний харилцаанд ор[сон]” учраас мөн Аврагчийг дагах амлалтынхаа нэг хэсэг болгон “Ариун Сүнсийг байнгын хамтрагчаа байлгах боломж[той]” байгаадаа талархдаг учраас эдгээр сонголтыг хийдгийг чинь мэдэх үү?14
Хүмүүс чамайг согтууруулах ундаа ууж, тамхи татан, бусад хортой бодис хэрэглэдэггүйг мэдэх байх. Гэхдээ тэд “Таны бие махбод бол ариун нандин” бөгөөд энэ нь Тэнгэрлэг Эцэгийн төрхөөр бүтээгдсэн “[Түүнээс] өгсөн гайхамшигтай бэлэг” хэмээн Есүс Христ заасан учраас эдгээр сонголтыг хийж байгааг чинь мэддэг үү?15
Найз нөхөд чинь чамайг боловсролыг чухалчилж үзэн, хуулж эсвэл худал ярьдаггүйг мэддэг байх. Гэхдээ тэд “Үнэн чамайг чөлөөлнө” хэмээн Есүс Христ заасан учраас ийм зарчмыг мөрддөгийг чинь мэддэг үү?16
Хамгийн чухал нь “Есүс Христ бол та нарын хүч чадал”17 гэдгийг чи мэддэг учраас Христийн жишгүүдэд үнэнч үлдэхийн тулд магадгүй заримдаа түгээмэл биш гэж үздэг эдгээр сонголтыг хийдэг гэдгийг чинь тэд мэдэх үү?
Тэр бол чиний хүч чадал
Би Есүс Христ бол чиний гэрэлтэй мөн алдар суут ирээдүйд хүрэх зам гэдэг баттай гэрчлэлээ үлдээж байна. Мөн Тэрээр гэрэлт, алдар суут одоо цагт хүргэх зам билээ. Түүний замаар алх, мөн Тэр чамтай хамт алхах болно. Та нар үүнийг хийж чадна!
Хайрт залуу найз нар минь ээ, Есүс Христ бол та нарын хүч чадал. Түүнтэй үргэлжлүүлэн алх, Түүний чамд бэлтгэсэн мөнхийн аз жаргалын зүг “бүргэд мэт жигүүр дээрээ”18 дүүлэн нисэхэд чинь Тэр туслах болно.