2012
Номлолын бэлтгэлийнхээ төвд бай
долдугаар 2012


Залуучуудад зориулав

Номлолын бэлтгэлийнхээ төвд бай

Ерөнхийлөгч Угдорф номлогчдод хандан номлолынхоо төвд нь байхыг тэднээс хүсч байна. Та нар 12-той эсвэл 18-тай байна уу хамаагүй, энэ санааг номлолд үйлчлэхээр бэлтгэхдээ мөн ашиглаж болно.

Номлолын бэлтгэлийнхээ “төвд” байхын тулд та нар юу хийж болох вэ?

  • Үргэлж Ариун сүмд орохоор зохистой бай.

  • Ариун Сүнсний өдөөлтийг таньж, тэмдэглэлдээ бичин, үүний дагуу ажил үйлсээ зохицуулж сур.

  • Номлогчдын төлөө залбирч бай.

  • Номлолд үйлчлэхээр бэлтгэхийн тулд юу хийх ёстойг орон нутагтаа үйлчилж байгаа номлогчдоос асуу.

  • Үйлчлэл хийх, судар судлах, тэмдэглэл хөтлөх зэрэг чухал үйл ажиллагаануудад цагаа үр ашигтай зохицуулж сур.

  • Хамгийн сүүлд өөрт чинь сүнслэгээр нөлөөлсөн судрыг гэр бүлийн нэг гишүүнтэй хуваалц. Энэ судрын талаарх бодол санаагаа хуваалц.

  • Найз нараасаа явдаг сүмийнх нь тухай, итгэл бишрэлийнх нь тухай асуу. Өөрийнхөө итгэл, бишрэлийг хуваалцахад бэлэн бай. Тэднийг сүмд буюу сүмийн үйл ажиллагаанд урь.

Та нар номлолын бэлтгэлийнхээ төвд байгааг мэдсэн үед амьдрал тань Их Эзэний итгэлийг хүлээх хийгээд Сүнсний нөхөрлөлд тэнцэхээр зохистой байж чадна.