2012
Түүх бүтээж байгаа нь
долдугаар 2012


Түүх бүтээж байгаа нь

Сома, Эштер, Ката Б. нар хаадын орд харш, үзэсгэлэнт олон гоё уран барилгатай Унгарын Будапешт хотод амьдардаг. Энэ гурван хүүхэд хотынхоо түүхийг сургуулийн хичээлээр үзсэн бол эдүгээ Сүмийн түүхийг сонирхож байгаа ажээ.

“Иосеф Смитийг залбирахад Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр түүн дээр хүрч ирснийг би тодорхой мэдэх дуртай” гэж 7 настай Эштер ярилаа.

10 настай Сома Бага Алмагийн тухай унших дуртай гэнэ. “Тэр эхлээд муу хүн байснаа дараа нь хэрхэн сайн хүн болохоор шийдсэн нь надад таалагддаг.”

Иосеф Смит, Бага Алма нарын тухай Будапештэд цөөхөн хүмүүс мэддэг ч Сома, Эштер, 5 настай Ката нар сайн үлгэр дуурайл үзүүлж, зөвийг сонгосноор улам олон унгарчууд Сүмийн тухай мэдэх болно гэдэгт итгэлтэй байдаг ажээ.

Уран зураг бол Эштерийн дуртай хичээл.

Мормоны Ном унгар хэлээр 1991 онд хэвлэгджээ.

Сома гэрийнхээ ойролцоо дугуйгаар явах дуртай гэнэ.

Унгарын 2,200 хүн тутмаас нэг нь Сүмийн гишүүн ажээ.

Германы Фрайбергийн Ариун сүм

Герман

Унгар улс

Газрын Дундад Тэнгис

Хар тэнгис

Унгар улс

Будапешт

Германы Фрайбергийн Ариун сүм бол Будапештэд хамгийн ойрхон ариун сүм бөгөөд 350 бээр (560 км) зайтай оршдог.

Гэрэл зургуудыг Чад Э.Фарез; газрын зургийг Toмас С.Чайльд