2012
Бусдад сүрхий болж харагдах гэж
долдугаар 2012


Бусдад сүрхий болж харагдах гэж

girl performing in front of youth

Намайг зан авираа өөрчлөхөөр шийдэх хүртэл миний амьдрал тэр чигээрээ хуурмаг дүр исгэлт байлаа.

Өсвөр насны хүүхэд миний хувьд сургууль гэдэг жүжиг тоглохтой адил санагддаг байв. Сайн, ухаалаг, төгс мэт харагдахыг хичээдэг киноны муу дүрийн баатруудыг та нар санаж байгаа биз дээ? Би тэдэнтэй адил болохсон гэж мөрөөддөг байлаа. Би хамгийн мундаг муу дүрийн баатруудтай адил жүжиглэхийг хичээдэг байв. Бас сургууль дээр найз нартаа мундаг хүн болж харагдахын тулд өөрийнхөө жишгийг доогуур мэт харагдуулахыг хичээдэг байлаа. Зохисгүй үг хэллэг хэрэглэн, хүмүүсийг шоолохдоо би чанга инээх дуртай байлаа.

Үзэгчдийг хөгжөөдөг нэгэн байхыг би хүсдэг байв. Тиймээс би хэрхэн бялдуучилахыг олж мэдсэн юм. Би биологийн хичээл дээр дандаа хошин үг хэлж марзганан, гар бөмбөгийн багаа үдэшлэг зохион байгуулаач гэж ятган, гэнэн томоогүй залуу эмэгтэйн нэр хүндээ унагадаг байлаа. “Найз нар маань намайг сайн зүйл хийдэг номын охин гэж бодохгүй байгаасай!” хэмээн бодно.

Би хүмүүсийн боддог шиг тийм ноцтой нүгэл үнэхээр үйлдээгүй болохоор эелдэг бус зан авирыг гаргах нь зүгээр гэж өөртөө итгүүлэхийг хичээдэг байв. Үнэхээр миний буруу байсан! Миний амьдралын үнэн төрх, би өөрөө ч хараад тэвчихээргүй төвшинд хүрсэн юм. Би сургууль дээрээ нэрд гарах тусам өөрийн тоглодог хуурмаг дүрдээ улам дургүй болж байлаа.

Нэг өдөр миний хоёр найз, итгэл бишрэлийнхээ төлөө бат зогсохоос ичдэггүй, эелдэг сайхан зантай тамирчин Женниферийн тухай ярилцаж байлаа. Миний найз нарын нэг, долдугаар ангийнхандаа хамгийн сайхан, нэрд гарсан, ухаалаг охин ингэж ярьсан юм: “Женнифер бусдаас үнэхээр өөр шүү. Би сүмдээ итгэх итгэлийнхээ хувьд түүн шиг зоригтой байхыг хүсдэг. Тэр бол долдугаар ангийнхнаас итгэлээрээ амьдардаг цорын ганц сурагч гэдгийг би мэднэ.” Би бүр гайхаж хоцров.

“Тэр миний талаар ганц ч үг хэлээгүй атлаа Женниферийн талаар яаж ингэж ярьж чаддаг байна аа?” хэмээн би ихэд гайхаж билээ. “Ямартай ч, манай сүм өндөр жишгүүдтэй шүү дээ!” Найз минь намайг ядахдаа сайн үлгэр жишээч охин гэсэнгүйд би дэлбэртлээ уурлаж билээ. Тэгтэл би өөрийн амьдралыг гол үйл явдал болгон үзүүлэхээр кино театрын урд талын эгнээнд сууж байгаагаар өөрийгөө гэнэт төсөөлөн бодлоо.

Найз нартаа үзүүлдэг байсан муу үлгэр жишээгээ тунгаан бодлоо. Ямар ч хүүхэд намайг хараад “Би түүн шиг зоригтой, онцгой байхыг хүсэж байна” гэж хэлэхгүй шүү дээ. Ямар хүн болсноо хараад үнэхээр дургүй минь хүрч билээ.

Зан авираа өөрчилж, сайн нэртэй болох нь миний хувьд урт удаан үйл явц байлаа. Бусдыг хөгжөөх гэж зохисгүй үгсийг ам мэдэн бурахын оронд амаа хамхиж явахыг би одоо ч гэсэн хичээж байгаа. Гэвч хэн нэгнийг гомдоохгүйгээр найз нараа инээлгэж болно гэдгийг би ойлгосон. Бас бүдүүлэг шог яриа сонссон үедээ шоолж инээхгүйгээр өрөөг орхин гарч явах хэрэгтэйг мэддэг болсон. Олон найзтай байхын тулд “муу хүн” байх албагүй. Итгэдэг зүйлийнхээ талаараа амар амгаланг мэдрэх нь өөрийгөө хэн бэ гэдгийг нууж явахаас хавьгүй дээр учраас би зан авираа өөрчилж чадсан юм.

Зураг чимэглэлийг Скотт Греер