2012
Гэрчлэлээ хэрхэн өсгөх вэ?
долдугаар 2012


Гэрчлэлээ өсгөх нь

Гэрчлэл бол сайхан ургамалтай адилхан юм. Гэрчлэл нэг удаа багахан өсдөг бөгөөд тордолт, хамгаалалт шаарддаг. Гэрчлэлийг эрүүл саруул, гэрэл гэгээтэй байлгахын тул доорх удирдамжийг баримтал.

Хэрэв чи ямар нэг зүйлийг үнэн гэдгийг мэдэж байгаа бол чамд тэр үнэний талаар гэрчлэл байгаа нь тэр. Үнэнийг оюун ухаандаа ойлгоход чинь Ариун Сүнс чамд тусалж, амар амгалан, аз жаргал, гэрэл гэгээ, бүлээн дулаан мэдрэмжийг зүрх сэтгэлд чинь төрүүлэх болно. Доорх зүйлийг уншаад ямар нэг зүйлийг үнэн гэдгийг мэдэх бүртээ энэ хуудсан дээрх цэцгийг буд.

  • Бурхан бол миний хайрт Тэнгэр дэх эцэг.

  • Тэнгэрлэг Эцэг миний залбирлыг сонсож, хариулдаг.

  • Би Есүс Христийн Цагаатгалын ачаар нэгэн цагт Тэнгэрлэг Эцэгтэйгээ дахин хамт амьдарч чадна.

  • Иoсеф Смит сайн мэдээг дэлхий дээр сэргээсэн.

  • Өнөөдөр дэлхий дээр бидэнд бошиглогч байдаг.

  • Тэнгэрлэг Эцэг намайг мэдээсэй гэж хүсдэг зүйлсийг судрууд надад заадаг.

Ургамлыг ургахад ус, нарны гэрэл шаардлагатай байдаг шиг чи зөв сонголтууд хийвэл гэрчлэл чинь өсч хүчтэй болно. Гэрчлэлээ хөгжүүлэхэд туслах зарим зүйлийг доор өгөв. Гэрчлэлээ өсгөн нэмэгдүүлэх талаар энэ сард ямар нэг зүйл хийх бүртээ хуудсан дээрх навчийг буд.

  • Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбир.

  • Гэр бүлийн үдшээр эсвэл Хүүхдийн Хэсэгт үг хэлэх үеэр гэрчлэлээ хуваалц.

  • Судруудаас унш.

  • Хүүхдийн Хэсгийн хичээлийн үеэр болон ариун ёслолын цуглаан дээр хэлж байгаа үгсийг сонсож, суралц.

  • Гэрчлэлийнхээ тухай тэмдэглэлдээ бич.

  • Бусад хүмүүст найрсаг хандаж бай.

  • Гэрчлэлийн тухай бошиглогчид юу гэж заасныг унш. (2009 оны 3-р сарын Лиахона-д нийтлэгдсэн Ерөнхийлөгч Хенри Б.Айрингийн “Үнэн Сүм” өгүүллээр эхэлж болно.)

Зураг чимэглэлийг Брад Кларк