Өнөөдрийн яриа
Газар хөдлөлтөөс нэг жилийн дараа ахлагч Өүкс Японд очиж байдал ямар байгаатай танилцав
Аймшигт газар хөдлөлт ба цунами болж Японыг цочирдуулснаас хойш бараг нэг жилийн дараа Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Өүкс болон Далын Ерөнхийлөгчийн Зөвлөлийн ахлагч Доналд Л.Холлстром нар Японд айлчилж, итгэл болон хайрын захиасыг өгөв.
Энэ 2-р сард Ахлагч Өүкс болон ахлагч Доналд Л.Холлстром нар эхнэрүүдийн хамт Азийн хойд хэсгээр аялж, Кумамото, Нагасаки, Сендай, Токио болон Тогоку бүсийн эргийн олон хотуудаар 12 хоногийн турш аяллаа.
Сүмийн мэдээ дээр гарсан нийтлэл дээр ахлагч Өүкс аялалынхаа зорилгыг тайлбарлахдаа: “бид аймшигт гамшиг, цунами болсноос бараг нэг жилийн дараа тэдэнд тайтгарлыг өгөхөөр зорьсон юм. Мөн номлогч болон сүмийн гишүүдтэй уулзахдаа үргэлж хуваалцдаг гэрчлэл болон сургаалаасаа хуваалцлаа” хэмээн бичжээ.
Ахлагч Өүкс болон Сүмийн бусад удирдагчид Японы Хожмын Үеийн Гэгээнтнүүд, номлогчид болон бусад хүмүүстэй уулзаж тэднийг “Их Эзэн та нарын зовлонг адислал болгон хувиргах тэрхүү арга замыг хай” хэмээн урамшуулжээ.
Сүмийн удирдагчдын дэлхий даяар хийсэн тохинууллын талаар news.lds.org болон prophets.lds.org.-с уншина уу. Ахлагч М.Рассел Баллард Бразилд, ахлагч Жеффри А.Холланд Баруун Африкт, ахлагч Дэвид А.Беднар Карибд, ахлагч Квинтин Л.Күк Австрали болон Шинэ Зеландад, ахлагч Д.Тодд Кристофферсон Төв Европт болон ахлагч Нейл Л.Андерсен Бразилд тус тус айлчилсан байна.