2012
Гэр бүлийн үдшийн санаанууд
долдугаар 2012


Гэр бүлийн үдшийн санаанууд

Энэ дугаарт гэр бүлийн үдэшт ашиглах өгүүлэл, үйл ажиллагаануудыг бичсэн байгаа. Зарим жишээг доор өгөв:

“Үнэ цэнэтэй өв уламжлал” 16-р хуудас: Өгүүллийг гэр бүлээрээ унш. “Анхдагчид цөлийг сарнай мэт цэцэглүүлсэнтэй адил бид тэдний уламжлалыг хүндэтгэж мөн тэдний жишээг дагах аваас амьдрал болоод гэр бүл маань цэцэглэх болно” хэмээсэн Ахлагч Том Перригийн үгийг онцлон унш. Танай гэр бүлийнхэн анхдагчдын жишээг яаж илүү их дагаж чадах вэ? гэдгийг асуу. Гэр бүлийн үдшээ дуусгахдаа “Come, Come, Ye Saints” (Hymns, 30)-г дуулж болно.

“Ирээдүйгээ итгэл найдвараар угтах нь,” 35-р хуудас: Та Грило ахын түүхийг эсвэл ирээдүйдээ итгэлтэй байсан өөрийнхөө болон бусад хүмүүсийн түүхээс хувцаалцаж болно. “Танд итгэлээ хадаглаж үлдэхэд саад болох ямар ирээдүйн асуудлууд байна?” гэж гэр бүлийн гишүүдээсээ асууж тэдэнд захиасыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах хэрэгтэй. Иймэрхүү сорилт бэрхшээлүүдтэй тулгарах юм бол та нар өөдрөг үзэлтэй байхын тулд юу хийх вэ? Өгүүллийн сүүлчийн хоёр догол мөрийг уншиж хичээлээ дуусга.

“Жинхэнэ гэрчлэл гэж юу вэ?” 54-р хуудас: Хичээлээ эхлэхдээ гэрчлэл гэж юу болох тухай өгүүлсэн энэхүү өгүүллийг хуваалц. Дараа нь гэрчлэлээ хуваалцах тухай асуултуудыг дүгнэн ярилц (56–57-р хуудсыг үзнэ үү). Шаардлагтай гэж үзвэл гэр бүлийн үдшийн үеэр бие биендээ гэрчлэлээ хуваалц эсвэл өдрийн тэмдэглэл дээрээ гэрчлэлээ бичихийг гэрийнхнээсээ хүс.

“Сайхан сэтгэлийн шивнээ,” 59-р хуудас: Лук 6:27-г унш. Дараа нь Жеймс, Карсон нарын түүхийг хуваалцаж, хүүхдүүдээс эхний хуудасны доор байгаа асуултуудыг асуу. Гэр бүлийн гишүүдийг бие биендээ найрсаг байхад нь урамшуул.

“Гэрээсээ гадуур” хийдэг гэр бүлийн үдэш

Би арван настай байхдаа гэр бүлийнхэнтэйгээ баптисм хийлгэсэн юм. Гэр бүлийн үдшээ тогтмол хийдэг гэр бүлд өссөндөө би их баяртай байдаг. Гэр бүлийн цуглаан манай гэр бүлийнхний хувьд үнэхээр чухал байв.

Одоо би Сүмийн гишүүн болоод 45 жил болжээ. Манайх таван хүүхэдтэй бөгөөд бид гэр бүлийн үдэш хийдэг уламжлалаа хадгалсаар байгаа. Даваа гарагийн үдэш бидний хувьд гэр бүлийнхэндээ зориулах цаг байдаг.

Сар бүрийн сүүлийн даваа гараг бид ердийнхөөсөө илүү их цагийг гэр бүлийн үдэшд зарцуулдаг. Учир нь бид энэ өдөр “гэрээсээ гадуур” гэр бүлийн үдшээ хийдэг юм. Тэр өдөр бид кино эсвэл цэцэрлэгт хүрээлэн явах болон өвчтэй хүмүүсийг эргэх, өвөө эмээгийндээ айлчлах зэрэг зүйлсийг хийдэг.

Нэг удаа бид гудамжны хүүхдүүдэд үйлчилсэн нь надад хамгийн дурсгалтай үйл явдал болсон юм. Бид тэдгээр хүүхдэд тусалж үгээр илэрхийлэшгүй их баяр баясгаланг мэдэрсэн. Бид тэдгээр хүүхдэд хүн бүр Бурханы хүүхэд бөгөөд тэдний төлөө санаа тавьдаг хүмүүс байдаг гэдгийг мэдүүлэхийг хичээсэн юм. Бид бас тэднийг аз жаргалтай болгохыг хичээсэн.

Тита Мабинга Обиал, Филиппин