2012
Санваарын хүч
долдугаар 2012


Чуулганы түүхүүд

Санваарын хүч

Ерөнхийлөгч Томас С.Монсон, “Үйлчлэхийг хүсэх ба үлйчлэх зохистой байх” Лиахонa, 2012 оны 5-р сар, 67, 68.

Дэлхийн II дайны үеэр 1944 оны эхээр Хавайн сонинд ажиллаж байсан Сүмийн гишүүн бус нэгэн сурвалжлагчтай тохиосон зүйл санваартай холбоотой билээ. … Тэр бусад сурвалжагчийн хамт Кважалеин Атолл арал дээрх тэнгисийн явган цэргийнхний ард хоёр дахь давалгаанд байлаа. Тэднийг давших үед тэд усан дээр нүүрээрээ доош харан, харваас хүндхэн шархадсан нэгэн залуу усан цэрэг хөвж явааг харжээ. Түүний эргэн тойрон дахь гүехэн ус түүний цусанд будагдан улаан болсон байв. Тэгээд дараа нь тэд бас нэг өөр усан цэрэг шархадсан хамтрагчийнхаа зүг сэлж явааг харжээ. Хоёр дахь усан цэрэг бас шархадсан байв. Зүүн гар нь дэмий унжин, хажуугаараа налан сэлүүрдэнэ. Тэр түүнийг живэхээс хамгаалан усан дээр хөвж явсан нэгэн рүү толгойгоо дээш өргөв. Сандарсан хоолойгоор тусламж эрэн ориллоо. Тусламж үзүүлэн, эргэн “Хүү минь, энд энэ хүүд туслах хэн нэгэн байна уу?” хэмээн орилох хүү рүү сурвалжлагчид дахин харлаа.

“Дараа нь би өмнө нь хэзээ ч харж байгаагүй нэгэн зүйлийг харсан” хэмээн сурвалжлагч бичсэн байлаа. Өөрөө хүнд шархадсан ч энэ хүү өөрийн найз усан цэргийн амьгүй болсон мэт биеийг эрэг дээр гаргахаар зүтгэн явлаа. Тэр “толгойгоо хамтрагч найзынхаа өвдөг дээр тавьлаа. … Эдгээр хоёр мөнх бус биеэр шархадсан хөвгүүд хоёул цэвэр ариун, гайхалтай харагдах залуус тэр бүү хэл өөрсдийн гаслантай нөхцөл байдалд ч ямар гайхамшигтай байсан гээч. Тэгээд нэг хөвгүүн толгойгоо нөгөөгийнхөө дээр бөхийн, ‘Би чамд Есүс Христийн нэр дээр, санваарын хүчээр чамайг эмнэлгийн тусламжинд хүрэх хүртэл амьд байхыг тушааж байна.’” гэж хэллээ. Сурвалжлагч өөрийн өгүүллийг: “Бид гурав [хоёр усан цэрэг ба би] энд эмнэлэгт байна хэмээн төгсгөжээ. Эмч нар мэдэхгүй [үүнийг тэд хэрхэн амьдруулсныг] харин би мэднэ.”

Бодож тунгаах асуултууд:

  • Санваарын хүчээр дамжуулан Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд ямар адислалууд ирдэг вэ?

  • Санваарыг атгагчид ба адислалуудыг хүлээн авагч нарын хувьд итгэл ба санваар хэрхэн холбогддог вэ?

Өөрийн бодол санааг тэмдэглэлийн дэвтэртээ бичиж, энэ талаар бусадтай харилцан ярилц.