Санал зөвлөмж
Анхдагчид надад заасан юм
Өнгөрсөн 12 сард би санаагаар унасан байсан тул гэр орноо чимэглэж, Христийн мэндэлсний баярыг тэмдэглэх ямар ч хүсэл надад төрсөнгүй. Тэгээд би 2011оны 12-р сарын Лиахона –гаас идэх зүйл хомсхон, ямар ч бэлэг сэлтгүй мөн хөгжмийн зэмсэггүй учраас амаараа дуу аялан бүжиглэж, Христийн мэндэлсний баяраа тэмдэглэсэн анхдагчдын тухай уншлаа. Уг өгүүлэл намайг зоригтой байж, үзэл бодлоо өөрчлөхөд маань тусалсан. Өөрт байгаа зүйлсээ ухаарч, үнэлэхгүй үе бидэнд тохиолддог.
Ана Роза де Мело Феррейра, Бразилын Рио де Жанейро
Өдөр бүр Бурханыг эрэлхийл
2012 оны нэгдүгээр сарын Лиахонаг хэвлэсэнд баярлалаа. Адам Олсоны “Дэлхийн гайхамшгийг дахин нээх … ба Сүнслэг байдлаа доройтуулахаас сэргийлэх нь” (20-р хуудас) өгүүллийг нөхөртэйгээ хамт уншсан нь үнэхээр сайхан байв. Энэ нь бидэнд өдөр бүр Бурханыг эрэлхийлэх хэрэгтэйг ойлгоход маань тусалсан юм. Сэтгүүл дээр гарсан захиасууд нь сүнслэгээр илчлэгдсэн гэдгийг би мэднэ. Учир нь тэдгээр захиас нь надад яг хэрэгтэй үед гарсан байдаг.
Дайана Арасели Белоги де Ианноне, Аргентины Буэнос Айрес