Суралцах булан
Зэрэгцээ зураг: Гэр бүл
Зарим маш чухал сэдвүүд ерөнхий чуулган дээр нэг биш удаа давтагдан яригддаг. Гэр бүлийн тухай дөрвөн яриа өгөгч юу гэж хэлснийг энд үзүүллээ. Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсийг судлахдаа бусад төстэй яриануудыг хайхыг хичээгээрэй.
-
“Эхнэр нөхрүүд хэзээ ч дуудлагаасаа чөлөөлөгдөхгүй бөгөөд эхлээд бие биенээ, харин дараа нь хүүхдүүдийнхээ төлөө байна гэдгээ ойлгох ёстой.”1—Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч Боид К.Пакер
-
“Бид юмсыг зөв дарааллаар хийх ёстой! Эхлээд гэрлэлт дараа нь гэр бүл. Дэлхий дээр маш олон хүмүүс энэ бодит дарааллыг умартан, тэд үүнийг өөрчилж чадна эсвэл тэр бүү хэл урвуулан цуцалж болно гэж боддог.”2—Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч M.Расселл Баллард
-
“Гэр бүлээрээ судраас судлах, гэр бүлийн үдэш зохион байгуулах оролдлого бүр төгс болдоггүйг би мэднэ. Тулгарах саад бэрхшээлүүдээс бүү шантар.”3—Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Квүнтэн Л.Күк
-
“Хүүхдүүддээ ойлгохыг заах нь зүгээр мэдээлэл дамжуулахаас илүү зүйл юм. Энэ нь тэдний зүрх сэтгэлд сургаалыг суулгахад тусалж байна гэсэн үг.”4—Хүүхдийн хэсгийн Ерөнхий Ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Черил А.Эсплин