2012
Та гэрчлэлээ хуваалцах уу?
долдугаар 2012


Та гэрчлэлээ хуваалцах уу?

ЛаРейна Хингсон, Индиана, АНУ

Саяхан би өөр мужид Сүмийн танихгүй гишүүдтэй хамт ариун ёслолын цуглаанд оролцлоо. Хажуудаа сууж байсан ахтай хэд гурван үг солимоор санагдаад, та энэ цуглаан дээр гэрчлэлээ хуваалцах уу гэж намайг түүнээс асуухад, тэр ах тийм ээ, тэгнэ гэж хариулаад “Харин та?” гэж надаас асуув.

“Үгүй, үгүй л болов уу” гэж би хариулаад “Харин Сүм үнэн, сайн мэдээ үнэн” гэлээ.

Удалгүй би энэ товчхон ярианыхаа тухай мартчихлаа. Гэрчлэлээ хуваалцах цаг эхлэхэд аль болох олон хүн гэрчлэлээ хэлэх боломжтой байхын тулд товчхон ярина уу хэмээн бидэнд анхааруулав. Миний ярилцсан нөгөө ах босч гэрчлэлээ хуваалцаад, сайн мэдээ болон үүний авчирдаг аз жаргалын тухай хүссэн бүхнээ хуваалцахад цаг хүрэлцэхгүй байна гэлээ. Тэгээд тэр дөнгөж саяхан танилцсан надтай ярилцсан үгсээ индэр дээрээс хуваалцахдаа Сүм үнэн, сайн мэдээ үнэн хэмээн миний хэлсэн энгийн үгс хэрхэн бүх зүйлийг өөртөө багтаасныг хэллээ. Энэ бол хамгийн чухал зүйл.

Би энэ явдлын тухай эргэцүүлэн бодсоны эцэст бид гэрчлэлээ олон арга замаар хуваалцаж болох бөгөөд маш богинохон хугацаанд бусдад сайн нөлөө үзүүлж болно гэдгийг ойлгосон юм. Бид хэн нэгэнтэй богинохон хугацаанд цөөхөн үг солилцох үед ч гэсэн сайн мэдээний тухай, өөрсдийнхөө тухай түүнд аятайхан сэтгэгдэл төрүүлж чадна.

Би тэр өдөр индэр дээр гарч гэрчлэлээ хуваалцаагүй ч миний товчхон гэрчлэл хүмүүст хүрсэн ба надтай ярилцсан ах, түүний гэрчлэлийг сонссон хүмүүс аль аль нь сүнсний нөлөөг мэдэрсэн юм.