Айлчлагч багшийн захиас бичиг
Хайр, үйлчлэлээр дамжуулан шавь гэдгээ харуулах нь
Энэ материалыг залбирч судлан гэрт нь очиж заадаг эгч нартайгаа аль болох ойлгомжтойгоор ярилц. Эгч нарыг бэхжүүлэх болон Нийгмийн Халамжийн Бүлэг амьдралд тань идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу.
Есүс Христ мөнх бус амьдралынхаа туршид бусдад үйлчлэхдээ тэднийг хайрлах хайраа харуулсан юм. “Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно” (Иoхан 13:35) хэмээн Тэрбээр хэлсэн билээ. Тэрбээр бидэнд үлгэр дуурайл үзүүлэн, [бидний] “халамжаар дутагдах тэднийг халамжлахыг” (Moзая 4:16) биднээс хүсдэг билээ. Тэрбээр Өөртэйгөө хамт ажиллуулахаар шавь нараа үйлчлэлд дуудаж, бусдад үйлчлэх болон Түүнтэй илүү адилхан болох боломжийг олгодог.1
Айлчлагч багш нар бид дараах зүйлсийг хийснээр гэрээр нь очиж заадаг эгч нартаа хайрладаг хайраа харуулбал бидний үйлчлэл Аврагчийн үйлчлэлтэй адилхан болох болно:2
-
Тэдний нэрийг гэр бүлийн гишүүдийнх нь нэртэй тогтоож, тэдэнтэй дотно танилц.
-
Тэднийг бүү шүүмжил, харин хайрла.
-
Тэднийг харж хандан, Аврагчийн адил “нэг нэгээр” нь итгэлийг нь бэхжүүл (3 Нифай 11:15).
-
Гэрээр нь очиж заадаг эгч нартай чин сэтгэлээсээ нөхөрлөж, гэрт нь болон бусад газарт уулзаж ярилцаж бай.
-
Эгч бүрийг анхаарч халамжил. Төрсөн өдөр, сургууль төгссөн, хурим хийсэн, баптисм хүртсэн зэрэг тэдний хувьд чухал бусад өдрүүдийг тогтоож ав.
-
Шинэ болон идэвх султай гишүүдэд тусал.
-
Ганцаардсан буюу тайтгарал хэрэгтэй хүмүүст тусал.
Судруудаас
Бидний түүхээс
“Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлсэн нэртэй, нэргүй эмэгтэйчүүдийн тухай олон шастир Шинэ Гэрээнд гардаг. … Эдгээр эмэгтэйчүүд үлгэр жишээч шавь нар байлаа. … [Тэд] Есүс болон Түүний Арванхоёр Төлөөлөгчтэй хамт аялж байв. Тэд эд хөрөнгөө Түүний үйлчлэлд туслахаар өгч байлаа. Түүний үхэл болон Амилалтын дараа, [тэд] итгэлтэй хэвээр байсан юм.”3
“Чуулганы үйлчлэгч” Фойбе (Рoм 16:1) гэгч эмэгтэйн тухай Паул бичсэн байдаг. Паул хүмүүсээс “та нарын хэрэг байж болох аливаа юманд нь түүнд туслаарай. Учир нь тэр өөрөө олон хүнд, мөн надад ч тусалж байсан” (Ром 16:2) хэмээн хүсчээ. “Фойбе болон Шинэ Гэрээн дэх бусад агуу эмэгтэйчүүдийн үзүүлдэг байсан үйлчлэлийг өнөөдөр Нийгмийн Халамжийн Бүлгийн гишүүд —удирдагчид, айлчлагч багш нар, эхчүүд болон бусад хүмүүс үргэлжлүүлэн олон хүнд тусалж байна.”4