Гишүүдийг гэр бүлийн түүхийн зарчмуудаа ойлгохыг Сүмийн удирдагчид хүсч байна
Сүмийн удирдагчид Хожмын Үеийн Гэгээнтнүүдийг ариун сүмийн ёслолуудад зориулж нэрсийг оруулахдаа гэр бүлийн түүхийн зарчмуудыг илүү сайн сурч, ойлгохыг хүсч байна.
New.FamilySearch.org вэб сайтыг ашиглан нэрсийг оруулахдаа “сайн мэдээний дагуу, хүндэтгэлтэй мөн ухаалгаар” хийх ёстой хэмээн Сүмийн гэр бүлийн түүхийн хэлтсийн зохицуулах захирал Деннис С.Бримхолл ярьсан.
Энэхүү вэб сайтыг ашиглах нөхцлүүд нь энгийн бөгөөд шулуун байдаг. “Хэрэглэгч нь ариун сүмийн орлон гүйцтэгдэг ёслолуудыг хийлгэхээр хамаатан биш хүмүүсийн нэрсийг үүний дотор алдартай одууд, нэр хүндтэй хүмүүсийн нэрсийг болон зөвшөөрөлгүйгээр цуглуулсан нэрсийг оруулж болохгүй” гэсэн нөхцлийг вэб сайт руу нэвтрэхдээ зөвшөөрсөн байх ётой.
Төлөөлөн хийх баптисмын хориглох зүйлсийн тухай Гарын авлага 2, дээр дурьдсан заавруудыг бас тодотгон оруулсан байгаа.
“Гэр бүлийн гишүүдээ эрж хайх болон ариун сүмийн ажлыг хийлгэхээр нэрсийг бэлтгэх нь мэдээж бидний үүрэг хариуцлага гэхдээ энэ бас эрх мэдэл юм гэдгийг бид санаж байх ёстой” гэж Бримхолл ах хэлсэн. “Энэхүү эрх мэдлийг гишүүдэд энэ ажлын түлхүүрийг атгадаг хүмүүс өгдөг юм. Энэ ажлын түлхүүрүүдийг Сүмийн Тэргүүн Зөвлөлийнхөн атгадаг.”
Нас барсан хүмүүсийн төлөө төлөөлөн гүйцэтгэх баптисм хийлгэхээр нэрсийг оруулж байгаа гишүүдээс Сүмийн удирдагчид дараах зүйлсийг хүсч байна:
-
Зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд ажиллах.
-
Алдартай оддын нэрсийг оруулахгүй байх.
-
Зөвшөөрөл аваагүй хүмүүсийн нэрсийг үүний дотор хэлмэгдсэн еврейчүүдийн нэрсийг оруулахгүй байх.
Еврей шашны удирдагч нартай ярилцан тохиролцсоны үндсэн дээр 1995 онд байгуулсан Сүмийн зарчмын талаар асуултуудад хариулт болгон 2012 оны 2-р сарын 21-нд Сүмийн удирдагчид дараах мэдэгдлийг хийсэн.
Уг мэдэгдэлд Сүм зөвшөөрөлгүй нэрсийг төлөөлөн гүйцэтгэх баптисм хийлгэхээр хүлээн авахгүй гэдгийг давтсан бөгөөд ийм нэрсийг оруулдаг гишүүд “хууран мэхлэх” арга хэрэглэж байна хэмээн сануулсан байна.
Эдгээрийг зөрчих аваас New.FamilySearch.org вэб сайт руу нэвтрэх Сүмийн гишүүний эрхийг нь түтгэлзүүлэх төдийгүй зарим нөхцөлд орон нутгийн удирдагчид нь сахилгын арга хэмжээ авч болно.
“Сүмийн зарчмыг мэдсээр байж зөрчих нь үнэхээр сэтгэл өвтгөдөг бөгөөд хайр, хүндэтгэлийн энэхүү төлөөлөн гүйцэтгэх баптисм нь үйл ойлголцлыг үүсгэдэг нь үнэхээр харамсалтай юм” гэж уг мэдэгдэлд дурьджээ.
“Бид зарим нэг зүйлсийг сурах шаардлагтай байна” гэж Бригхолл ах хэллээ. Бид өөрсөддөө түлхүүрүүдийн эрх ба үүрэг хариуцлага мөн хэн үүнийг хэрхэн, хэний заавраар хийх ёстой болохыг сануулах болно. Бид эдгээрийг л санах юм бол болж байна. … Бид нэрс оруулах үйл явцыг хүн бүрд хүндрэлгүйгээр хийж чадна.”