2012
Нинжин сэтгэлийн шивнээ
долдугаар 2012


Нинжин сэтгэлийн шивнээ

“Дайснаа хайрла, та нарыг үзэн яддаг хүмүүст сайныг үйлд” (Лук 6:27).

Карсон өнөөдөр ирсэн” гэж ээж нь Хүүхдийн Хэсгийн өрөөний үүдэнд зогсож байгаа хөвгүүн рүү заахад

Жеймс амандаа үглэн гонгинов. Карсон жинс, хуучин цамц өмссөн байлаа. Аав ээж хоёр нь ийм хувцастай сүм рүү явахыг бас Карсоны хийдэг бусад олон зүйлийг хийхийг түүнд огт зөвшөөрдөггүйг Жеймс мэдэж байлаа.

Өнгөрсөн долоо хоногт Карсон сургууль дээр багштайгаа муухай харьцсан учраас хичээлээсээ хөөгджээ. Тэр Жеймсийн хувцсаа өмссөн байдлыг үргэлж гоочилж, сургууль дээрх хамгийн намхан хөвгүүн гэж түүнийг шоолж эвгүй байдалд оруулдаг байлаа.

“Тэр Вин эгч рүү хашгичиж, өөдөөс нь хэрэлдвэл яана аа?” гэж Жеймс асуулаа.

“Зүгээр ээ. Бүх зүйл сайхан болно гэдэгт би итгэлтэй байна” гэж ээж нь хэллээ. “Карсон сүмд ирж байгаагүй болохоор сандарч байгаа байх.”

Хичээл эхлэхэд Вин эгч хэн хэн судраа авчирсан бэ? гэж асуув. Жеймс болон ангийн бусад хүүхдүүд бүгдээрээ гараа өргөхөд Карсон толгой сэгсрэв. Тэр ичсэн байдалтай харагдсанд Жеймс гайхлаа. Карсон гэрийн даалгавраа хийгээгүй үедээ тоглоом шоглоом хийдэг байв. Жеймс энэ тухай бодох тусам шинэ сүмд анх удаа ирэх нь ямар байдаг бол хэмээн улам их бодох болжээ.

Вин эгч Карсонд өөрийнхөө судрыг өглөө. Карсоны унших ээлж болоход Жеймс санаа нь зовж эхлэв. Карсон судрыг шалан дээр шидчихээд уншихгүй гэвэл яана аа?

Гэтэл Карсон тэгсэнгүй. Тэр хуудсан дээрх үгсийг ширтэн харснаа хөмсгөө зангидан муухай харав. Хэсэг хугацааны дараа Жеймс Карсонг сайн уншиж чадахгүй байгааг ойлгожээ. Жеймс урьд нь түүнийг ингэж муу уншдаг гэдгийг сургууль дээрээ огт анзаарч байсангүй.

Жеймс Карсонд хүрээд “Үнэнээр” гэж шивнэлээ.

Карсон гайхан харснаа “Үнэнээр” гэж хэлээд шүлгийг цааш нь уншлаа. Эхний үгийг унших гэж зүдэрч байхад нь Жеймс түүнд тусалсан ажээ. Карсон уншиж дуусаад Жеймсийн өөдөөс харж толгойгоо бага зэрэг дохив.

Карсон сургууль дээрээ очоод өөрчлөгдөнө гэдэгт Жеймс итгэхгүй байлаа. Хөгжилтэй нь тэрээр нэг их санаа зовсонгүй. Өөрийг нь үргэлж зовоодог байсан хөвгүүнд тусалсан нь түүнд аятайхан санагдсан ажээ. Тийм мэдрэмж амархан алга болдоггүй.

Би тэр охинд ингэж хэлэх ёстой байсан юм

Чи манай багт орж болно шүү дээ.

Зураг чимэглэлийг Вал Чадвик Багли

Зураг чимэглэлийг Крейг Стейрли