Түүх бүтээж байгаа нь
Сома, Эштер, Ката Б. нар хаадын орд харш, үзэсгэлэнт олон гоё уран барилгатай Унгарын Будапешт хотод амьдардаг. Энэ гурван хүүхэд хотынхоо түүхийг сургуулийн хичээлээр үзсэн бол эдүгээ Сүмийн түүхийг сонирхож байгаа ажээ.
“Иосеф Смитийг залбирахад Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр түүн дээр хүрч ирснийг би тодорхой мэдэх дуртай” гэж 7 настай Эштер ярилаа.
10 настай Сома Бага Алмагийн тухай унших дуртай гэнэ. “Тэр эхлээд муу хүн байснаа дараа нь хэрхэн сайн хүн болохоор шийдсэн нь надад таалагддаг.”
Иосеф Смит, Бага Алма нарын тухай Будапештэд цөөхөн хүмүүс мэддэг ч Сома, Эштер, 5 настай Ката нар сайн үлгэр дуурайл үзүүлж, зөвийг сонгосноор улам олон унгарчууд Сүмийн тухай мэдэх болно гэдэгт итгэлтэй байдаг ажээ.
Гэрэл зургуудыг Чад Э.Фарез; газрын зургийг Toмас С.Чайльд