Бидний хуудас
Есүс амьд бөгөөд бидэнд хайртайг бид мэднэ
Бид аав, ээжтэйгээ орой бүр судар уншиж, Есүс Христийн сургаалуудыг судалдаг. Чуулган дээр Сүмийн удирдагчид үг хэлж, судруудаас эш татахыг сонсоод бид эдгээр сургаалуудыг гэр бүлээрээ судалж байснаа санадаг. Өдөр бүр судар судлах нь чухал болохыг бид мэддэг. Бид Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд гэдгийг, Тэр амьд мөн Есүс Христ, Тэнгэр дэх Эцэг хоёр бидэнд хайртайг мэднэ.
Toмас A., нас 8; Aaрoн A., нaс 6; Сисилия A., нaс 10, Aргентин
Би зорилго тавих дуртай
Би Есүс Христийн зурагтай дэр хийсэн. Учир нь ийм дэр хийх нь миний нэг зорилго байлаа. Би баптисм хүртсэндээ баяртай байна. Би тэмдэглэл хөтөлж, зорилгоо бичсэн дэвтрээ хадгалах дуртай. Бас гэрийнхээ ажилд тусалж, ээжийгээ яаж ажиллахыг харж, ээжийнхээ хийдэг ажлыг хийдэг.
Mириам К., нaс 8, Meксик