Бид юунд итгэдэг вэ?
Ариун Сүнс тайтгаруулж, сүнслэг нөлөө үзүүлэн, гэрчилдэг
Ариун Сүнсний бэлэг бол энэ амьдралд бидний хүлээн авч болох хамгийн агуу адислалуудын нэг юм. Учир нь Ариун Сүнс биднийг тайтгаруулан, сэрэмжлүүлж, ариусган, удирдаж, бидэнд сүнслэг нөлөө үзүүлдэг. Тэр биднийг “найдвар хийгээд төгс хайраар” (Moронай 8:26) дүүргэж, “бүх зүйлийн үнэнийг” (Moронай 10:5) заадаг. Бид Ариун Сүнсээр дамжуулан Бурханаас илчлэлт болон сүнсний бэлгүүдийг хүлээн авдаг. Хамгийн чухал нь бид Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай гэрчлэлтэй болдог.
Та нар баптисм хүртэхээсээ өмнө Ариун Сүнсийг үе үе мэдэрдэг байсан. Гэвч баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авч, Ариун Сүнсний байнгын нөхөрлөлтэй болсноор та нарын амьдрал зохистой болдог. Энэ бэлгийг Мелкизедек санваартан гар тавилтаар өгдөг (Үйлс 19:6; С ба Г 33:15). Түүнээс хойш та Хүндэтгэлийн өдөр бүр ариун ёслолоос хүртсэнээрээ баптисмын гэрээгээ шинэчилдэг бөгөөд “Түүний Сүнсийг үргэлж өөртэйгөө хамт байлгах” Их Эзэний адислалыг хүлээн авдаг билээ (С ба Г 20:77).
Сүнс хэмээн олонтоо нэрлэдэг Ариун Сүнс бол Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүн юм. Бошиглогч Иосеф Смит сургасан нь: “Эцэг хүмүүнийхтэй адил мэдрэгдэх мах хийгээд ясан биетэй болой; Хүү ч бас адил бөлгөө; Ийм бус байх аваас, Ариун Сүнс бидэн дотор оршиж чадах нь үгүй бөлгөө (С ба Г 130:22).
“Их Эзэний Сүнс ариун бус дугануудад үл оршихын учир” (Хиламан 4:24) бид Түүний нөхөрлөлд тэнцэхээр зохистой байх ёстой. Тиймээс бид цэвэр ариун бодол санаатай байж, зарчимч, зөв шударгаар амьдарч, зарлигуудыг үргэлж сахих хэрэгтэй.
Бид Ариун Сүнсний бэлэг хүлээн авсны дараа амьдралдаа Түүний нөлөөг урихын тулд олон зүйлийг хийж болно:
-
Залбирах.
-
Судруудыг судлах.
-
Ариун ёслолоос зохистойгоор хүртэж байх.
-
Ариун сүмд орж, тэнд шүтэн бишрэх.
-
Зөв зохистой хэвлэл мэдээллийн хэрэгсэл үзэж, цэвэр тунгалаг хэл яриатай байж, бодол санаагаа хиргүй ариун байлгах.