2018
Дэлхийг гэрэлтүүлдэг ах нар
2018 оны 12-р сар


Гэрлээ гэрэлтүүл

Дэлхийг гэрэлтүүлдэг ах нар

Зураг
Brothers Who Light the World

Сайн уу! Биднийг Хюбэрт болон Жэйдэн гэдэг. Бид Гана улсад амьдардаг. Манай Аккра хот Атлантын далайн ойролцоо байдаг. Энд бас маш үзэсгэлэнтэй ариун сүм бий.

Жэйдэн: Христийн мэндэлсний баярын дуу

Манай ангийнхан Христийн төрөлтийн тухай жүжиг тоглосон бөгөөд би хөгжмийг нь төгөлдөр хуур дээр тоглосон. Би хүн бүрд “Ариун шөнө” дууг зааж өгсөн.

Жэйдэн: Хөршүүддээ заах

Би хөршүүддээ үйлчлэхийг хүсдэг тул тоглож байхдаа тэдэнд заах дуртай. Матай 5:16-д Есүс бидэнд өөрсдийнхөө гэрлийг гэрэлтүүл гэж заасан. Би үүнийг хийхдээ их баяртай байдаг.

Хюбэрт: Өлссөн хүмүүст туслах

Хичээлийнхээ завсарлагаанаар би өлссөн, идэх юм юу ч байхгүй хүмүүсийг хардаг. Би идэх юмнаасаа хуваалцаж, тэднийг өлсөхөө болиход нь тусалдаг. Хуваалцсаны дараа надад сайхан байдаг.

Хюбэрт: Төгөлдөр хуур тоглох

Би сүм дээр гишүүдийг дуулахад төгөлдөр хуур тоглодог. Би үүндээ их баяртай байдаг.

Дэлхийг гэрэлтүүлцгээе

Eсүс Христ бол энэ дэлхийн гэрэл бөгөөд амьдрал гэж сударт хэлсэн. Тиймээс дэлхийг гэрэлтүүлцгээе!

Лиахона руу оддоо илгээсэнд тань баярлалаа.

Энэ жил та нар хайрын үйлчлэлийнхээ мянга мянган од, түүхээр тэнгэрийг маань дүүргэлээ. Та нар гэрлээ үнэхээр гэрэлтүүлсэн байна!