2018
“Сүмийн удирдагчид биднийг юуг хийгээсэй хэмээн хүсдэг вэ?”
2018 оны 12-р сар


“Сүмийн удирдагчид биднийг юуг хийгээсэй хэмээн хүсдэг вэ?”

Майкл Маглби

Сургалтын хөтөлбөр боловсруулах албаны захирал

Сургалтын хөтөлбөр боловсруулах баг 2019 оны Ирээд, Намайг дага шинэ сургалтын материалыг туршиж үзэхийг гишүүдээс хүсэхэд бид энэ хүсэлтийг “Эхлээд би ‘Энэ материал бол шал дэмий тэнэг зүйл!’ гэж бодон, Бүтэлтэй болно гэдэгт эргэлзэж байлаа” мэтийн тайлбарын хамт ахин дахин сонссон билээ. Гэвч эхэн үеийн эдгээр асуудал “судраас суралцах үйл явц маань бүрэн өөрчлөгдсөн” эсвэл “болж байна” зэрэг нотолгоогоор аажимдаа солигдсон юм.

Яагаад тэдний туршлага танд хамаатай вэ? Яагаад гэвэл, энэ шинэ сургалтын материал зөвхөн сүм дэх багшид тань төдийгүй танд болон танай гэрт байгаа гэр бүлийнхэнд тань зориулагдсан юм.

Тэргүүн Зөвлөлийн санал болгосноор, Ирээд, Намайг дага сургалтын материалын шинэ үе шатны ард байх зарчмуудыг энэ дугаарт авч үзсэн. Энэ нь 2013 онд танилцуулсан, өсвөр үеийнхэнд зориулан дахин боловсруулан гаргасан сургалтын хөтөлбөр, 2016 оны Аврагчийн арга барилаар заах нь товхимол, 2018 онд нэвтрүүлсэн Мелкизедек санваар болон Халамжийн нийгэмлэгийн хичээлийн хөтөлбөрийн дараа гарч буй сургалтын материал юм.

Сургалтын хөтөлбөр боловсруулах ажилд зааварчилгаа өгсөн ахлагч Жэффри Р.Холланд, хэрэв хэрэгжүүлэх юм бол биднийг агуу бөгөөд мөнхийн арга замаар өөрчилж чадах зөвлөгөөг 20-р хуудаснаас эхлэн бидэнд өгсөн. Энэ нь зөвхөн сургалтын материал биш, харин өдөр тутам сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрах арга зам юм.

Би бошиглогч, үзмэрч, илчлэгчид энэхүү гэр төвтэй, Сүмийн дэмжлэгтэй шинэ сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажлыг хэрхэн удирдахыг харахдаа уг сургалтын материал нь сайн мэдээний дагуу амьдрах явцдаа зааварчилгаанд тулгуурлах хандлагыг багасгах талаарх Сүмийн шилжилт өөрчлөлтөд хэрхэн нийцэж мөн сүнслэг өсөлт хөгжлийнхөө төлөө өөрсдөө илүү үүрэг хариуцлагатай хандахад биднийг урьж байгаа нь намайг гайхшируулсан билээ. Бид ийнхүү үйлдсэнээр илүү агуу гэрэл болон үнэнийг хүлээн авах ба Есүс Христийг дагаж, хилэнцэт нэгнийг орхих чадвар маань өсөн нэмэгдэж (С ба Г 93:29–40-ийг үзнэ үү), бидний амьдралд амар амгалан, энэ дэлхийд сайн сайхныг авчрах болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна.