2018
Гүүр барих нь
2018 оны 12-р сар


Гүүр барих нь

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон
President Nelson speaking at Be One celebration

Олон зууны өмнө Аврагчаас нэгэн хуульч:

“Багш аа, Хууль дахь агуу тушаал нь аль вэ?” хэмээн асуужээ.

“Есүс түүнд, Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла.

Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн.

Удаах нь, Чи хөршөө өөрийн адил хайрла.

Энэ хоёр тушаал дээр бүх Хууль болоод Эш үзүүлэгчид тулгуурладаг юм гэлээ”1 хэмээн хариулсан.

Мөн 1831 онд Их Эзэн Иосеф Смитэд “Мөн хүн бүр ах дүүсээ өөр шигээ хүндлэг, мөн ариун журам хийгээд цэвэр ариун байдлыг миний өмнө байнга үйлдэгтүн” гэж хэлэх замаар дээрх зааврыг илчилсэн юм.

Харин дараа нь Тэрээр тодотгох үүднээс “Мөн дахин би та нарт хэлж байна, хүн бүр ах дүүсээ өөр шигээ хүндлэг”2 гэж нэмж хэлжээ.

Цаг хугацааны голчид мөн хожмын өдрүүдэд Их Эзэн ижил тэгш боломжийн талаарх нэн чухал сургаалаа Өөрийн бүх хүүхдүүдэд дахин нэг удаа онцлон хэлсэн юм. Ерөнхийлөгч Өүкс Мормоны Номын: “[Их Эзэн] хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм, түүнд ирэх хэнээс боловч үл татгалздаг; … Бурханд бүгд адил”3 гэсэн энэ сургаалыг бидэнд сануулсан билээ.

Тив бүрд мөн далайн арлуудаар итгэлтэй хүмүүс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдэн цугларч байна. Итгэлтэй хүмүүс гэрээт зам дээр гарч, бидний хайрт Гэтэлгэгч дээр ирэхэд соёл, хэл яриа, хүйс, яс үндэс зэргийн ялгаа чухал байхаа больдог.

Эцсийн дүнд бид жинхэнэ Бурхан Эцэг байх гэдэг нь юу болохыг зөвхөн ойлгосноор ахан дүүгийн холбоо, эгч дүүсийн харилцаа гэж юу болохыг бүрэн утгаар нь ойлгох юм. Гагцхүү энэ ойлголт тусгаарлах ханын оронд татан оролцуулах гүүр барихад биднийг урамшуулдаг.

Би үүнийг сонсож байгаа хүн бүрийг аливаа гадуурхлын ачаанаасаа салж, Бурхантай болон бие биетэйгээ төгс амар амгалан, эв нэгдэлд алхах болтугай хэмээн өөрийн залбирал болон адислалаа үлдээе. ◼